Thursday, July 1, 2010

Americ setgegdel

Alsiin ANU ulsad ireed 10 garui honoj baina. Delhiin nuguu hesegt amidarch baigaad genet end hureed irsen bolood ch ter ym uu irsenii ehnii odruuded dasahgui hetsuuhen bailaa. Sharsan tahia, tsever usaar goloo zogooj hoyor honood margaashnaas n gaigui bolloo. Hamgiin ehend setgel zovooson n hool. Gehdee ene sedviig daraagiin udur sergeen bichne ee.
Humuusiinh hariltsaa yanz yanz. Bugd saihan aashtai bas ch bish ym. Medeejeer bidnii Mongolchuud uuliin moddiig urt, boginotoi baidag gedgiig ajiglasnii adil. Gehdee ene uls ornii muu muuhai bolohgui, butehgui bolgoniig hiideg humuus ni yaduus. Getel yaduu hernee original puuz umsuud yavj baigaag n haraad mongoliin zaluus gaihan almairdag.
Gazar gazart har baraan zuil l hamgiin muuhai baih ym. Har dom, har shivshleg, hariin taliin boo, haranhui shunu, har ungu geh met... Ene huuli gemeer zuil end ch bas adilhan uilchilj baina. Shuudhan helehed har aristnuud l daa.
Zam hundlun garahdaa durem zurchij baigaa n ted. Haruudiin geh aidas, huidestei horoolol bii bolgoson n ted. Hajuugaaraa yavaa hunees oo sev erj, uduj horgoodog n bas ted.
Hotiin zohion baiguulal n dajgui shuu. Zam teever, holboo hariltsaa geed muulah argagui sain, hehe. Gehdee amralt, zugaatsald zoriulagdsan Atlantic city gedeg hot uuruu jaahan huuchnii hot ch ym shig, sunuj yavaa hot ch ym shig ganduu. Hotoos jaahan zai avav uu, ugui yu nogoon ungu nudend tusna daa. Uneheer ih modtoi, uneheer ih oitoi, uneheer ih nogoon urgamaltai.
Hot gej manai Ulaanbaatar shig uulsaa shahaj sunaigaagui. Harin ch jijighen. Atlantic city 35000 hun amtai hernee neg talaas n nuguu zah hurehed duguigaar bol 30 minut, alhval neg tsag l hangalttai. Tegeed yavj baigaad neg harahnee uur hot ruu orchihson yavna daa, hehe.
Bi Atlanticaas baruun tiish alhaj yavaad neg medsen Ventnor city gedeg hot ruu orchihson yavsan. Getel urjigdar duguigaar yavj baigaad Big K Mart gedeg delguur orson chin Pleasentville gedeg bas neg uur hotod orchihson baisan. Dund n bas Garden State gedeg gazraar dairsnaa butsahdaa medsen. Iim l sonin hernee engiin zohion baiguulalttai.
Neg mongol zaluu 'End harin ch tuurnu gej baihgui baih tiim ee' gej helsen ni uneheer unen shuu. Zam bolgoniig uulzvariig tom jijig gej yalgalgui adilhan ungu, shrifteer avenue neriig n bairluulsan baidag. Hurdnii zamaar yavbal haashaa yavj baigaa chigleliig bainga bichsen baidag.
Americ setgegdel unendee jaahan ontsgui baina aa, Alsiin ene ulsiig aimar goyoor tusuulj baisan n unen l dee. Gehdee amidral dund n orood, shalgaad, turshaad, medreed ireheer arai l bish ee, hehe.
Za za, 20 minut maani duusch baih shig baina. Endhiin public library unshigch bolson. Neg unshigch 25 minut internet ashigladagiim. Tur bye, bugdeeree.
Eh orondoo hairtai/

Tuesday, June 8, 2010

"Дэлхийчүүдээ сүйрлийн ирмэг дээрээс буцацгаая!" Блог эзэмшигч

2009 он 8-р сар Мексикийн бага хуралд сонордуулсан Төгс гэгээрсэн их багш Чин Хайн илтгэл



Эрхэмсэг хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, илтгэл тавихаар хүрэлцэн ирэгсэд болон бага хуралд оролцож байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Санаа зовниж явдаг дэлхийн иргэн хүнийхээ хувьд би даруухнаар та бүхэнтэй мэндчилж байна. Хүн төрөлхтний хайрт гэр болсон үзэсгэлэнт, сайхан гарагийнхаа сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ нээн, өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэнд би мэхийн ёсолъё. Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан дэлхийн дулаарлын тулгамдсан асуудалд анхаарал хандуулж, Мексикийн Веракруз хотноо энэ бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байгаад би гүнээ талархаж байна. Энэхүү үзэгдлийн уршгаар зуу зуун мянган хүн харамсалтайгаар амиа алдаж, зуу зуун сая хүний амьдралд нөлөөлсөн бөгөөд үүнд амьтдын төрөл зүйлийг оруулаагүй болно.
Энэхүү бага хурлын ачаар хүмүүсийн ухамсар дээшилж, бидний цаг үед улс орнуудын өмнө тулгараад буй хамгийн ноцтой асуудлыг шийдэхэд урам зориг өгнө гэж би найдаж байна. Өнөөдөр энд дамжуулах мэдээлэл, хийгдэж буй эрхэм ажлууд нь туйлын чухал ач холбогдолтой юм. Бусдын сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулж байдаг та нар шиг хүмүүстэй нэг гариг дээр хамт амьдарч байгаа нь миний хувьд нэр хүндийн хэрэг билээ. Цаг уурын өөрчлөлт бол сэтгэл түгшээсэн асуудал гэдгийг бид бүхэн мэднэ шүү дээ. Цаг агаарын өөрчлөлт гэж юу болохыг хүн бүр л ойлгож байгаа. Манай гарагийн өнөөгийн эгзэгтэй байдлыг шийдэхэд хүн нэг бүрийн зүгээс яаралтай ухаалаг алхамыг хийх шаардлагатай байна. Өнөөдрийн бага хуралд дурдагдах бүх мэдээллийг анхааралдаа авч түүнийгээ хаа сайгүй түгээж эх дэлхийгээ мөхлөөс аврахыг би та бүхнээс хүсэж байна. Энэ тохиолыг ашиглан би та бүхэнд цаашид юмс яаж хурдацтай өрнөх талаар ерөнхий мэдээллийг хүргэе. Гэхдээ та нарын зарим эсвэл бүр олонхи нь хэдийнээ мэдэж байж ч болох юм.

Хурдацтай өрнөл

Цаг агаарын өөрчлөлтийн үйл явц НҮБ –ын засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийг судлах шинжээчдийн багийн загварчилсан хамгийн муу дүр зургаас ч дор байгаа бөгөөд салхи шуурга, үер, ган гачиг, хэт халах гэх мэт байгалийн ширүүн үзэгдлүүдийн давтамж ихэсч, хор хохирол, сүйрлийг олонтаа учруулсаар байна. Бид хүлэмжийн хийн ялгаралтыг багасгаж чадлаа ч дэлхийн агаар мандалд хуримтлагдсан хийнээс ангижрахад цаг хугацаа шаардагдана. Тиймээс л бид богино хугацаанд саринадаг хийнүүд буюу голчилбол метан хийд анхаарлаа хандуулах шаардлагатай. 20 жилээр тооцож үзэхэд Метан хий дулааруулах нөлөөгөөрөө нүүрс хүчлийн хийнээс 72 дахин их. Метаны хамгийн том эх үүсвэр бол мал аж ахуй бөгөөд дэлхийн дулаарлын гол шалтгаануудын нэг болж байгаа учраас үүнийг заавал зогсоох хэрэгтэй. Гэхдээ юун түрүүнд цаг уурын өрчлөлт хүн болоод амьтны амь амьдралд ямар нөлөө үзүүлж байгаа талаар сүүлийн үеийн баримтаас та бүхэнтэй хуваалцахыг зөвшөөрнө үү?

Эхнийх нь хайлж буй умард туйл

Арктик буюу умард туйлын мөс 2012 он гэхэд, өөрөөр хэлбэл ЗХУАӨС тоцоолсноос 70 жилийн өмнө хайлж дуусах магадлалтай байна. Нарны туяаны дулааныг ойлгох хамгаалалтын мөсөн бүрхүүлгүй болчихвол нарны дулааны 90 хувь нь далайд шууд шингэж улмаар дэлхийн дулаарлын явцыг улам түргэтгэх болно. Умард туйлын мөсөн бүрхүүлд гарч буй өөрчлөлт нь маш их бөгөөд цаг агаар судлаачдын хэлж байгаагаас үзвэл одоо нийт мөсөн бүрхүүлийн 10 хувь нь хуучин зузаанаас, харин үлдсэн 90 гаруй хувь нь шинээр бүрэлдсэн нимгэн мөснөөс бүрдэж байгааг тогтоожээ. Бас нэг өөрчлөлт бол ердийн үед метан хийг хадгалж байдаг мөнх цэвдэгшилтэй газрууд хайлж буй явдал болно. Ойрын жилүүдэд мөнх цэвдгийн давхарга хайлснаас метан хий агаар мандалд тархаж 2004 оноос хойш агаар мандал дахь метан хийн агууламжийг огцом нэмэгдүүлсэн. Дулаарах үйл явц цаашид үргэлжилж, дэлхийн дулаан хоёр хэмээр нэмэгдвэл олон тэрбум тонн метан хий агаар мандалд дэгдэн гарч энэ гариг дээрх үй олон амьтдыг мөхөөх болно. Грийнлэнд болон хойд туйлын аварга том мөсөн бүрхүүлүүд үргэлжлэн хайлсаар байвал үүнийг дагалдаад далайн түвшин урьд хойчид байгаагүйгээр нэмэгдэж, хүчирхэг салхи шуурга дэгдэх болно. Баруун Антарктикийн мөс бүхэлдээ хайлсан тохиолдолд далайн усны түвшин дунджаар 3,3-3,5 метрээр нэмэгдэж далайн эргээс 320 км радиус дотор сууршисан 3,2 тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амын тал хувийг гамшигт нэрвэгдүүлэх юм. АНУ–ын Цас Мөсний мэдээллийн Үндэсний Төвийн эрдэмтдийн хэлж буйгаас үзвэл хэрвээ Антаркикийн мөс бүхэлдээ хайлвал далайн түвшин тооцоолж байснаас хамаагүй илүүгээр нэмэгдэх аж. 70 метр хүртэл нэмэгдэх боломжтой гэж зарим эрдэмтэд үзэж байгаа нь дэлхийн бүх амьд оршнолд үхлийн аюултай гэсэн үг.


Дараагийн асуудал бол далайн усанд живж буй газрууд болон цаг уурын дүрвэгсэд

Яг одоогийн байдлаар дэлхийд 18 арал далайд бүрэн живээд байгаа бөгөөд өөр 40 гаруй арлын улс оронд нэмэгдсээр буй далайн усанд живэх аюул нүүрлэж байна. Шилжилт, нүүдэл хариуцсан олон улсын байгууллагаас гаргасан мэдэгдэлд 2050 он гэхэд цаг уурын дүрвэгсдийн тоо 200 саяд, эсвэл бүр нэг тэрбумд хүрч магадгүй гэжээ. Энэ бүхэн биднийг амьд байхад тохиолдож болзошгүй байна. Эдгээр хүмүүс бол нэмэгдэж буй далайн уснаас зугтан арал, далайн эрэг дахь гэр орноо орхин дүрвэхэд хүрсэн хүмүүс бөгөөд хайлсан мөнх цэвдэг бүхэл бүтэн нийгэм, улс орныг живүүлэн, сүйрүүлж байна.

Гуравдугаар асуудал бол хайлж ширгэж буй мөсөн голууд ба усны хомсдол

Манай гариг дээрх мөсөн голуудын олонхи нь хэдэн арван жилийн дотор ширгэж үгүй болох агаад хоёр тэрбум орчим хүний амь амьдралд аюул учрах болно. Эдгээр хүмүүсээс нэг тэрбум орчим нь Гималайн мөсөн голууд татарч ширгэхээс үүдэх хор уршгийг шууд амсах юм. Гималайн мөсөн голууд өөр хаана ч байхгүй хурдацтайгаар хайлж ширгэж байгаа бөгөөд тус сав нутгийн 18 000 гаруй мөсөн голын 2/3 нь ширгэн хумигдаж байна. Мөсөн голууд хайлснаас үүдэх эхний үр дагавар бол хүчтэй үер, хөрсний нуралт зэрэг юм. Мөсөн голууд хайлж ширгэх явц үргэлжлэхийн хирээр хур тунадасны хэмжээ багасаж, ган гачиг тохиож, усны хомсдол бий болно.

Далайн үхмэл бүсүүдийн асуудал

Цаг уурын өөрчлөлт нь далайд үхмэл бүс гэгдэх газруудыг бий болгож байна. Тэдгээр газрын тоо одоо 400 гаруй болжээ. Үүний шалтгаан бол голчлон мал аж ахуйд ашигладаг бордоо далайн усанд орсноос болж хүчилтөрөгчөөр дутмаг орчин үүсдэг бөгөөд хүчилтөрөгч бол амьдралыг тэтгэгч гэдгийг хүн бүр мэдэх бизээ.

Хэт халалт бол бидэнд тулгараад буй бас нэг асуудал

Сүүлийн 10 жилийн дотор манай гаригын түүхэнд урьд өмнө болж байгаагүй халуун жил хоёр ч удаа тохиожээ. 2003 онд түүхэнд байгаагүй халууны давалгаа Европыг дайрч хэдэн арван мянган хүний амийг авч одсон шүү дээ. Австралийн түүхэн дэх хамгийн том ойн түймэр ч бас хэт халснаас болж гарсан.

Салхи Шуурганы давтамж нэмэгдлээ

Хар шуурга, халуун орны хуй салхины хүч, үргэлжлэх хугацаа өнгөрсөн 30 жилийн дотор 100 хувь ихэссэн бөгөөд АНУ-ын Массачусетсийн Техник Технологийн Хүрээлэнгийн эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь цаг уурын өөрчлөлттэй уялдан далайн дулаан нэмэгдсэнтэй холбоотой аж.

Амьтдын төрөл зүйл устах үзэгдэл

Амьтдын тоо толгой хорогдож, төрөл зүйлүүд устах явц асар хурдацтай байгааг нэрт экологичид өөр юутай ч зүйрлүүлж хэлэх аргагүй хэмээжээ. Эрдэмтдийн хийсэн одоогийн тооцоогоор 16 000 гаруй ховордсон төрөл зүйл амьтан өмнө бодож байснаас 100 дахин хурдан устаж үгүй болох магадлалтай байна.

Хуурайшил ба цөлжилт

Непал болон Австралид энэ жил дэгдсэн ойн түймэр тархахад гантай байдал ихээр нөлөө үзүүлсэн аж. Үүнд Африкийн хэдэн орныг дурдвал Сомали, Этопиа, Судан зэрэг улсын ард иргэд ган гачигт хүнд нэрвэгдлээ. НҮБ–ын хийсэн судалгаанаас үзэхэд ой модыг их хэмжээгээр огтлох, мал бэлчээх зэрэг хүний буруутай үйл ажиллагаа нь цөлжилтийн гол шалтгаан болдог бөгөөд 100 гаруй орны 1,2 тэрбум гаруй ард иргэдийн амьдралыг эрсдэлд оруулж байна. Дэлхийн томоохон хотууд болох Бээжин, Дели, Бангкок болон АНУ-ын Дундад Өрнөд гэх мэт өөр хэдэн арван газрын доорх цэвэр усны ундарга болон эх булаг хатаж ширгэж байна. Мөн түүнчлэн Ганга, Иордан, Нил, Ян-Цзы зэрэг томоохон гол мөрний усны түвшин жилийн ихэнх үед доогуур байдаг боллоо. Хятадад 50 жилд тохиолдож байгаагүй ган гачиг нүүрлэж багаар бодоход хойд бүсийн 12 муж амин чухал ургацаа алдсан бөгөөд хохирсон тариаланчдад туслахад зориулж улсаас олон тэрбум ам.долларыг зарцуулжээ.

Хүний эрүүл мэндийн асуудал

Швейцарьт хийсэн судалгаагаар цаг уурын өөрчлөлтөөс болж жилд 315,000 хүн амиа алдаж, 325 сая хүн түүнээс үүдсэн хор уршгаас болж зовж шаналж байна. Үүнээс гадна жил бүр 125 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол хүлээж байна. Энэ бүхэн Африк дахь хөгжиж буй орнуудад хамгийн хүндээр тусч байгаа бөгөөд Хойд Азийн болон арлын жижиг орнууд ч бас хохирол амсаж байна.

Шийдэл буюу гарах гарц

Асуудал бэрхшээл бидэнд хангалттай их байгаа ч тэдгээрийг шийдэх арга нь ч бас бий. Цаг бага ч гэлээ бас хэтэрхий оройтчихоогүй байна. Бидний орон гэр болсон эх гаригаа аврах боломж байна. Эхний бөгөөд шилдэг шийдэл бол Веган буюу органик веган хоолтон болох явдал. Веган хоол манай гаригийг аварна. Веган хоол яаж манай дэлхийг аврах вэ гэдгийг би нэг бүрчлэн та нарт хэлж өгье. Азаар бидний хийж чадах хялбархан зүйлүүд бий. Та бүхэнд зориулж би цөмийг нь тоочъё.

Умард туйлын мөс хайлах, хуурай газар далайд живэх, мөсөн голууд хайлж ширгэснээс үүссэн цэвэр усны хомсдол, салхи шуурга ихсэх зэрэг цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн үзэгдлүүд дэлхий бүхэлдээ дулаарч байгаатай шууд холбоотой. Тиймээс юун түрүүнд бид дэлхийгээ хөргөх хэрэгтэй. Дэлхийн дулаарлыг зогсоох хамгийн үр дүнтэй арга бол дулааныг бий болгодог хүлэмжийн хийнүүдийн ялгаруулалтыг зогсоох явдал билээ. Логик ухаанд нийцэж байгаа биз дээ? Хүлэмжийн хийг бууруулахаар үйлдвэр, тээврийн хэрэгсэл, аж үйлдвэрийн салбарт хийгдэж буй ажлуудыг бид бүгд мэднэ. Гэвч эдгээр салбарт өөрчлөлт хийхэд урт удаан хугацаа шаардах бөгөөд одоо үед бидэнд ингэх цаг байхгүй шүү дээ. Агаар мандлын дулааныг бууруулах хамгийн үр дүнтэй бөгөөд хурдан арга бол метан хий ялгаруулахыг зогсоох. Метан хий нь дулааруулах нөлөөгөөр нүүрс хүчлийн хийнээс 72 дахин илүү байдаг ч нүүрс хүчлийн хийтэй харьцуулбал агаар мандалд саатах хугацаа нь хамаагүй богино байдаг. Иймээс бид метан хий үйлдвэрлэхээ зогсоовол агаар мандлын дулааныг богино хугацаанд бууруулах бөгөөд нүүрсхүчлийн хийг дараа нь шийдэх боломж олдоно. Миний санааг ойлгож байгаа биз дээ? Органик веган хоолтон болсноор метан болон бусад хортой хүлэмжийн хийг багасгаж, бидэнд ашигтай хөргөх нөлөөг бий болгох болно.

1) Метан хийн үндэс суурийг таслах

Бид дэлхий дээрх метан хийн хамгийн том эх үүсвэрийг буюу мал аж ахуйг хязгаарлахаас эхэлж болно шүү дээ. Дэлхийг хурдан хөргөе гэвэл бид мах хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Ингэж чадвал бид мал аж ахуйг зогсоож улмаар хүлэмжийн хий болох метан, мал аж ахуйгаас үүсдэг бусад хорт хийн эх үүсвэрийг хааж чадах юм. Хэрвээ дэлхий дээрх хүн бүр амьтны амь таслаагүй хүнс хэрэглэж, хялбар хирнээ хамгийн үр нөлөөтэй энэ аргыг хэрэгжүүлж чадвал бид дэлхийн дулаарлын үйл явцыг хоромхон зуур эргүүлэх боломжтой. Ингэж чадвал бидэнд байгаль орчинд ээлтэй, цэвэр технологи нэвтрүүлэх гэх мэт урт хугацааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх цаг гарах бөгөөд агаар мандал дахь нүүрс хүчлийн хийг арилгаж чадна.

Үнэнийг хэлэхэд бид махны үйлдвэрлэлийг зогсоож чадахгүй л бол “ногоон” бүх хичээл зүтгэл хүчингүй болж, салхи, нарны эрчим хүч, гибрид машин гэх мэт ямар нэгэн ногоон технологийг нэвтрүүлэх боломж олдохоос ч өмнө бид гарагаа алдаж магадгүй. Хэдийгээр мал аж ахуйн салбар дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаралтын 18 хувь буюу тээврийн бүх хэрэгслийг нийлүүлсэнээс ихийг эзэлдэг гэж тайланд дурьдсан байдаг ч үнэндээ энэ нь дутуу тооцсон хэрэг. Учир нь саяхан хийсэн шинэ тооцоогоор мал аж ахуйн салбар магадгүй 50 гаруй хувийг эзэлдэг гэснийг бодолцож үзээрэй. Би давтаж хэлье: Шинэчлэгдсэн дүнгээр мал аж ахуйн салбар дэлхийн нийт хүлэмжийн хийн 50 аас ч илүү хувийг эзэлж байх боломжтой. 50 гаруй хувийг мал аж ахуй эзэлж байна. Энэ бол эхний шийдэл байлаа. Одоо хоёр дугаар шийдэл

2) Бусад төрлийн хийнүүдээс ангижрах

Метанаас гадна бусад аминд аюултай хорт хийг мал аж ахуйн салбар бий болгож байдаг. Мал аж ахуй бол дэлхийн Азотын хүчлийн 65 хувийг ялгаруулдаг томоохон эх үүсвэр бөгөөд Азотын хүчил нь дулааруулагч нөлөөгөөр CO2–оос 300 дахин илүү. Мөн түүнчлэн хүчиллэг борооны шалтгаан болсон Шүвтэрийн хийн 64 хувь болон үхлийн аюултай Хүхэрт ус төрөгч зэрэг нь мал аж ахуйгаас үүсдэг. Тиймээс мал аж ахуйг зогсооно гэдэг нь эдгээр бүх хорт хий болон метан хийг зогсооно гэсэн үг.

3) Үхмэл бүс үүсэхээс сэргийлэх

Мал аж ахуйг зогсоосноор гарах өөр олон том ашиг бий. Жишээлбэл газар тариалангийн салбарт малын тэжээл ургуулахад ашигладаг химийн бордоо нь далайн усанд нэвтэрч үхмэл бүс үүсэх гол шалтгаан болдог. Үхмэл бүсүүд нь далайн экосистемд ноцтой аюул учруулж байна. Гэхдээ хүмүүс мал аж ахуйтай холбоотой үйл ажиллагаагаар далайг бохирдуулахаа зогсоовол тэдгээр бүсүүдэд амьдрал сэргэж, нөхөн төлжих боломжтой. Далайн амьдралыг сэргээе гэвэл загас агнуурыг ч бас зогсоох шаардлагатай. Эрчимжсэн загас агнуурын уршигаар Намибийн эргээр нутагладаг мөрөг загас устаж үгүй болсноос хойш хорт хийнүүд оргилж эхэлсэн бөгөөд үхмэл бүсийг үүсгэж тус бүс нутгийн экосистемийг мөхөөж байна. Хэнд ч үл анзаарагдам хирнээ, байгаль экологид амин чухал үүрэг гүйцэтгэдэг ганц төрөл зүйл устахад л ийм зүйл тохиолдож байна. Бодоод үз дээ, ердөө л мөрөг загас шүү дээ. Тиймээс бидний амьдралыг тэтгэгч далай, гол мөрнөө хамгаалъя гэвэл загасчилахаа зогсоож, амьтны гаралтай бүх бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Та нар мэдэж л байгаа шүү дээ.

4) Цөлжилтийг зогсоох

Бид үүнийг хийж чадна. Цөлжилт бол мал аж ахуйтай холбоотойгоор үүссэн уур амьсгалын өөрчлөлтийн бас нэгэн хэлбэр юм. Жишээлбэл, Мексикт саяхан хийсэн судалгаагаар мал аж ахуйн салбарын учруулсан хор уршгаас болж тус орны нутаг дэвсгэрийн 47 хувь нь цөлжилтөнд өртчихсөн байгааг, цөл болж хувирч байгааг тогтоосон байна. Үүгээр зогсолгүй Мексикийн нутаг дэвсгэрийн 50-70 хувьд их бага хэмжээгээр хуурайшилтай байна. Дэлхийн нийт гадаргын 1/3-тэй тэнцэхүйц хэмжээний газар нутагт мал бэлчдэг. Энэ нь цөлжилт болон бусад төрлийн хортой үр дагавруудын гол шалтгаан болохын зэрэгцээ хөрсний элэгдлийн 50 хувийг бий болгож байна. Өөрсдийн амь амьдрал болоод хөрс шороогоо хамгаалъя гэвэл бид мал бэлчээхээ заавал зогсоох хэрэгтэй.

5) Усны хомсдлыг эцэс болгох

Бид усны хомсдолыг зогсоож чадна. Цэвэр усны гачигдлаас болж олон мянган хүн зовж шаналж байхад бид усанд яавч үрэлгэн хандаж болохгүй. Махны үйлдвэрлэл асар их хэмжээний усыг ашигладаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Нэг таваг мах үйлдвэрлэхэд 1 200 галлон /Нэг галлон = 4,5 орчим литр/ сайн чанарын, цэвэр унды ус зарцуулдаг бол нэг таваг дүүрэн веган хоол үйлдвэрлэхэд ердөө л 98 галлон усыг зарцуулна. Энэ нь 90 гаруй хувийн хэмнэлттэй гэсэн үг. Тиймээс бид усны хомсдлыг арилгаж, чандмань эрдэнэ болсон цэвэр усаа хэмнэе гэвэл амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзах ёстой.

6) Ой мод сүйтгэхийг хориглох

Бид ой модыг хяргах ажиллагааг хориглох шаардлагатай. Мэдээж бас мод тарих хэрэгтэй. Хөрс элэгдсэн эсвэл цулгуй газар бүрт бид мод суулгах хэрэгтэй. Ой модыг сүйтгэхэд махны үйлдвэрлэл ихээхэн нөлөө үзүүлдэг. НҮБ-ын хийсэн судалгаагаар хүлэмжийн хийн 20% орчим нь ой модыг сүйтгэх үйл явцад үүсдэг болохыг тогтоосон бөгөөд ой модыг сүйтгэх шалтгаан бүр махны үйлдвэрлэлтэй шууд холбогддог байна. Амазонк мөрний сав газар дахь огтолсон ойн талбайн 80 хувийг махны чиглэлийн мал бэлчээх зорилгоор ашигладаг бөгөөд тэдгээр малыг нядална гэсэн үг юм. Харин үлдсэн талбайд шар буурцаг тарьдаг ч ургацын ихэнх хэсгийг малын тэжээл болгож ашигладаг аж. Иймээс бид амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзснаар дэлхийн уушиг, хүний амьдралыг тэтгэгч гол хүчин зүйл болсон ой модоо хамгаалж чадах юм.

7) Эдийн засгийн өртөг зардлыг багасгах

Дэлхийн удирдагч нар цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд шаардагдах хөрөнгө мөнгөний асуудалд санаа зовж байна. Сайн мэдээ нь гэвэл хэрвээ хүн төрөлхтөн амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзаж эдийн засагт хэмнэлттэй, махгүй хоол хүнсийг сонговол цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд шаардагдах хөрөнгийг тал хувиар буюу түүнээс ч ихээр багасгах боломжтой юм. Энэ нь бид хэдэн арван триллион ам.долларыг хэмнэнэ гэсэн үг шүү дээ. Хэрвээ хүмүүс веган хоолтон болвол гарах зардлыг 80 илүү хувиар бууруулах буюу 32 триллион ам.долларыг хэмнэж чадах юм.

8) Эрүүл мэндийн өртөг зардлыг хамгийн доод хэмжээнд хүртэл бууруулах

Мах идсэнээс болж эрүүл мэндэд учрах эрсдлүүдийн талаарх мэдээлэл өнөө үед улам илэрхий ойлгомжтой болж байна. Мал амьтдад даавар болон антибиотикийг хэт их хэмжээ, тунгаар байнга хэрэглэдэг бөгөөд тэдгээр мал амьтдын махыг хэрэглэх үед эдгээр бодисууд нь хүний биед нэвтэрч эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг. Үүнээс гадна мал нядалгааны газар шүвтэр, хүхэрт устөрөгч гэх мэт хортой дайвар бүтээгдэхүүн үүсдэг байна. Эдгээр нэгдлүүд нь туйлын хортой учраас үйлдвэрийн ажилчид хордож нас барах тохиолдол олонтаа гардаг. Бидний хоол гэж нэрлээд байгаа мах нь хүмүүсийн хэрэглэж байгаа хүнснээс хамгийн эрүүл бус, хортой, эрүүл ахуйд нийцэхгүй бүтээгдэхүүн билээ. Өөрийн амь амьдрал, эрүүл мэндээ хайрлаж, нандигнадаг бол бид махыг хэзээ ч хэрэглэх ёсгүй. Махгүйгээр бид илүү урт наслаж, эрүүл энх, ухаалаг сэргэлэн амьдрах болно. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээр мах нь олон төрлийн хавдар болон зүрх судасны өвчин, даралт өндөрсөх, цус харвалт, хэт таргалалт гэх мэт өвчний шалтгаан болохыг харуулсан. Өвчний жагсаалтыг тоочиж барахгүй. Дээрх өвчнүүд жил болгон олон сая хүний амийг авч одож байна. Сая сая хүн мах болон түүний хэрэглээтэй холбоотой өвчнөөр амь насаа алдаж, сая сая хүн хүндээр өвчилж, эрэмдэг, тахир дутуу болж байна. Мах идсэнээс үүссэн эмгэнэл гашуудалд эцэс төгсгөл гэж алга. Мах идэх нь яав ч байж болохгүй зүйл. Шинжлэх болон анагаах ухааны энэ бүх баримт мэдээ байхад бид өдийд үүнийг мэдэж байх ёстой шүү дээ. Ядаж эрүүл мэндээ бодоод махнаас татгалзахыг би та бүхнээс гуйж байна. Та үр хүүхэд, ач зээ нарынхаа төлөө урт удаан, эрүүл энх амьдрахыг хүсч байгаа биз дээ. Алах хүртлээ амьтдыг хорьдог бохир заваан, давчуу орчны тухай бид энд дурьдсангүй. Ийм орчин нь гахайн ханиад гэх мэт өвчний вирус хөгжиж тархахад нөлөөлдөг байна. Баримт мэдээнээс үзэхэд үхрийн галзуу гэх мэт махаар дамжиж хүнд халдварладаг зарим өвчний хүн дэх хэлбэр нь эдгэршгүй бөгөөд, халдварласан тохиолдол бүр үхэлд хүргэдэг байна. Уг өвчний вирусаар халдварлагдсан хэн ч үхэх тавилантай байдаг нь эмгэнэлтэй. Савханцар, гэдэсний хурц халдвар гэх мэт бусад вирус нь мөн л хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, эд эрхтэнийг урт хугацаагаар гэмтээн, зарим тохиолдолд үхэлд хүргэдэг.
Товчхондоо бид зүгээр л маханд үгүй гэж хэлж чадвал бидний амьдрал элбэг хангалуун болж, эрүүлжихийн зэрэгцээ хамгийн чухал нь ухаан саруул мэргэн, агуу нэгэн болгоно. Учир нь энэ бол цагтаа амжиж үр хүүхэд, ач зээ нарынхаа ирээдүй, амь амьдралыг баталгаажуулах цорын ганц арга зам юм.

Төгсгөл

Эрхэмсэг хүндэт, ухаалаг мэргэн, хайрт, хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо цаг уурын дулаарлыг ногооноос ногоон арга хэмжээ, бодлогын тусламжтайгаар зогсоох нь ямар их чухал болохыг бид харлаа. Хамгийн энэрэнгүй, баатарлаг, амьдралыг аврах хамгийн дээд арга бол веган, бүр тодруулбал органик веган хоолтон болох явдал юм. Энэ нь таны эрүүл мэндэд ч бас тустай. Энэ бол цаг уурын өөрчлөлтөөс таныг хамгаалах хамгийн урт хугацааны даатгал юм. Бид өөрсдөө шийдэл нь болж, бидэнд байгаа шинжлэх ухаан, эрүүл мэнд , ёс суртахууны үнэмшилтэй мэдээ баримт бүгдийг ашиглан бусдыг ятгаж зоригжуулах хэрэггтэй. Ургамлан хоолтой болсноор бид дэлхийн дулаарлын 80%-аар зогсоож, өлсгөлөн, дайн дажинг эцэслэж, энх тайвны суурийг тавих болно. Мөн түүнчлэн хүн төрөлхтөн болон гарагийн амьдралыг тэтгэж байдаг ус болон бусад үнэт нөөц баялагийг хадгалж чадна. Цөөн үгээр хэлбэл энэ нь бидэнд нүүрлээд байгаа дэлхий дээрх олон асуудлыг маш хурдан шийднэ гэсэн үг. Тиймээс бид амьдралынхаа хэв загварыг өөрчлөх шаардлагатай. Үүнийг хийхэд их амархан. Өөрийн биеэр бусдад сайн үлгэр дуурайл үзүүлж, цаг уурын өөрчлөлтийн тулгамдсан асуудал, түүнээс гарах гарцыг олон нийтэд ухуулан таниулах үйлсэд хувь нэмрээ оруул. Хосгүй сайхан энэ гарагаа хадгалж үлдэх хамгийн шилдэг арга бол веган хоолтон болох явдал. Одоо хөдлөх цаг нь иржээ. Учир нь бидэнд хугацаа бага үлдсэн байна. Та бүхэн өнөөдөр энд хүрэлцэн ирсэн нь дээр дурдагдсан асуудал үнэхээр тулгамдсан, даруй шийдэхийг шаардаж байгаа гэдгийг мэдсэнийг харуулж байна. Өнөөдөр цаг гарган сэтгэлээсээ энд хүрэлцэн ирсэн төр засгийн түшмэд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, илтгэгч, бага хуралд оролцсон хүмүүс, ноёд хатагтай та бүхэнд миний зүгээс талархлаа илэрхийлье. Энэхүү ухаарал хайрласан арга хэмжээг зохион байгуулахад гар бие оролцсон буянтай хүмүүст бүгдэд нь би талархаж байна. Нэг ижил зорилгод нэгдэж, олон нийтэд мэдээлэл хүргэхийг санаачлан, тууштай ажлуудыг авч хэрэгжүүлэхийг зорьж буй та бүхний чин сэтгэл, туслах гэсэн эрмэлзлийг би үнэхээр биширч байна.

Хайр, энэрлийн агуу хуулиар, бурханы тааллаар амьдарч, Хүмүүний буянтай, зөв амьдралын хэм хэмжүүрийн үлгэр жишээ нь болсон хүчирхийллээс ангид, өршөөл нигүүлслийн зарчмаар хүн, амьтан ургамалтай амар амгалан, баяр хөөр, эв зохилоор зэрэгцэн орших, тогтвортой амьдралаар амьдрах Шинэ Алтан Эрин үеийг бид хамтдаа цогцлоож чадна.

Энэхүү бага хурал дэлхий дахины, улс орнуудын гараг дэлхийгээ аврах үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулна гэдэгт би бат итгэлтэй байна. Энэ хурлыг бодитой болгоход хүчин зүтгэсэн бүх хүмүүст би чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Та нар болон та нарын ойр дотны хүмүүс, танай орныг Бурхан ивээг. Та бүхний агуу үйл хэрэг бүхэн гялалзсан амжилт олох болтугай. Би замд яваа болохоор та бүхний асуултанд хариулах боломжгүй байгаа нь харамсалтай. Гэхдээ дараа Их Багшийн Телевизээр та бүхний асуултанд мэдэх чадахаараа хариулахдаа би баяртай байх болно. Эсвэл та интернетээр www.suprememastertv.com гэсэн хаягаар орж асуултынхаа хариуг авах боломжтой. Бурхан бид бүхнийг ивээг. Бурхан бид бүгдийг хайрладаг. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлаллаа. Гараг дэлхийнхээ төлөө та нарын хийсэн бүхэнд би талархаж байна.

/Блог эзэмшигчээс: Эх сурвалжаас авсан нийтлэлийг үг үсгийн хувьд засварласан болно/
Эх сурвалж: www.sergegsuns.blogspot.com

Хайртай бүхэн чинь дэлхийд байгаа бол дэлхийг хайрлах нь зөв биз дээ?

Өндөр настай хүмүүс нас барвал бид нар харамсан гашууддаг, эмгэнэдэг мөртлөө тэглээ гээд хорвоогийн жамыг яалтай билээ гэж өөрийгөө тайтгаруулдаг шүү дээ. Хүн бол амьд оршихуй. Амьтад ч мөн адил... Гэтэл дэлхий гэдэг үндсэн оршихуйгаа бид үл хайхарсаар байна. Яагаад?
Дэлхий тэнхлэгээрээ эргэлдсээр л байгаа учраас бид анхаарахгүй байсаар л байна. Гэнэт тэнхлэгийн эсрэг ч юм уу, тэнхлэгээсээ өөрөөр эргээд эхэлвэл бид яах бол? Бидний хэд нь зүрхний өвчнөөр бурхан болох бол? Залуу хүмүүсийг гэнэт нас барвал /Гэнэт ч юу байхав тэр залуу юм уу бүсгүйг хөгширч үхээгүй болохоор л ГЭНЭТ гэж тайлбарладаг. Гэтэл амьдрал өөрөө байнгын ГЭНЭТ, хэзээ ч үхэж магадгүй/ хичнээн ихээр цочирдон хүлээн авдаг билээ. Дэлхий одоогоор "залуухан" /4,54 тэрбум настай/ байгаа ч "гэнэт" л дэлбэрэх гээд байна. Ууртай байна, дэлхий.



Хүн төрөлхтний нэг хэсэг нь техник технологийн гайхамшигт үзэгдэл, нээлтийг сэдсээр байхад эсрэг талд нь харин хүн гэдэг биетийн дотор орших нууцлаг хүчин чадлыг нээн бясалгаж суугаа хүмүүс байх юм. Эд хоёулаа гайхалтай. Хүн төрөлхтөн гэдэгт хүч чадлынх нь тал ч атугай хувийн чадварыг нь мэдрүүлж байна.
Харин эсрэг талаасаа дэлхийн бухимдал, дэлхий гэдэг гаригийн өөрчлөлтийг таниулж, хэлж байгаа нь хэд билээ??? Би саяхан блогуудаар хэсч яваад СЭРГЭГСҮНС гэдэг блог руу орсон юм. Гайхмаар блог байна аа. Энэ булангийн зарим материалыг "зээлээд" хүргэе.

Sunday, May 23, 2010

Орчин үеийн бадарчин АМАЙ

69 орноор аялаад, улс орных нь соёл, заншил, хэл, усыг нь мэдрээд, дундаас нь ирсэн өнөөгийн залуусын төлөөлөл Амай буюу Ж.Золбаяр ах. Гэртээ ирээд удаагүй байгаа тэрээр дахин аялах тухайгаа ярьж байх юм.
ТВ5 сувгаар өнөөдөр СКАНДАЛ гэдэг нэвтрүүлэгт оролцов. Шууд дамжуулсан энэ нэвтрүүлэг нэг мэдэхэд л дуусчихсан. Холын хүнээс үг сонс гэдэг шиг түүний үг яриаг нь чагнан байтал бүтэн цагийг өнгөрөөчихөж. Ярьж байгаа зүйлс нь анхнаасаа л таалагдлаа. "Ирж явтал ямар их машинтай болчихсон юм бэ? Таксины жолооч түгжрээд стресст орчихсон явна. Би тэгээд нэг дугуйтай болсон нь дээр юм байна гэж бодсон, дугуй авах гэж байгаа" гэв.
Хүмүүсээс олон сайхан ижилхэн санаа гардаг. Гэвч түүнийг олон нийтэд хэрхэн хүргэх, нийгэмд дуулгахаараа л ялгагдана байх. Над шиг энгийн оюутны хэлж, ярьж байгаа зүйл олон нийтэд хүрэхэд жаахан хүндрэлтэй байж болох. Гэтэл шууд дамжуулж байгаа телевизийн сувгаар олонд танигдсан "Амая" гэдэг ах ярьж, санаагаа илэрхийлэхэд шууд л нийгэмд хүрнэ биз дээ.
Залуусын сүүлийн үед хошууран байгаа электро, транс хөгжим, "ДиЖэй" урлаг, "БэтБокс" зэргийн суурийг монголдоо тавьж байсан хүний санааг залуус л дэмжинэ. Түүнийг дугуй унаад эхлэхээр дугуйг хэрэглээгээ болгох хүний тоо өснө өө дөө.
Хэрэглээ хаана байна тэнд зохицуулалт хэрэгтэй болохоор дугуйчдын тоо өсөх тусам унадаг дугуйгаар зорчигчдод зориулсан орон зайг бий болгоно. Амай ахад талархъя аа.


Тэгээд бас болоогүй тэр хүний хэлж ярьж байгаа зүйлээс гэгээрсэн ч юм шиг, эсвэл бясалгагч ч юм шиг шинжтэй үгс гарч байлаа. Тухайлбал, эх орон төрсөн гэртээ ирээд цэвэрхэн хувцас сольж өмсөнө гэдэг нэг л сонин санагдсан гэсэн. Залуус үнэтэй гар утас, нэг сая төгрөгний үнэтэй дугаарыг барихын төлөө байна. Гэтэл эдгээр нь хэлбэр, хоосон зорилго, биед наалдахгүй "жаргал" юм. Тэр утастай байлаа гээд сайхан амьдрах уу гэвэл үгүй. Харин ч эргээд бухимдал бий болгоно. Материаллаг зүйлд хэт дурлан шунахыг тэрээр дэмий зүйл гэдгийг мэдсэн байх нь.
Бас нөгөө талаас ажил хийгээд, мөнгө олоод түүнийгээ дээрх "хэрэггүй" зүйлсд зарцуулж байснаас хямдханаас Шанхай ортол аялахад зарцуулж болохыг зөвлөж байсан. Холоос ирсэн хүн гэж шал өөр байгаа юм шүү. Д.Нацагдорж "Хуучин хүү" өгүүллэгт "... хөмөрсөн тогоонд амьдарч буй..." гээд л гардаг даа. Хэдийгээр өнөөдөр телевиз, радио, сонин хэвлэл, интернэт хөгжсөн байгаа хэдий ч бид хөмрөөстэй тогоогоо бүрэн нээж чадаагүй л байна.
Өмнө нь хүчин зүтгэж байсан хөгжмийн салбартаа ямар хувьсал хийх гэж байна вэ гэтэл амьдаар электро хөгжим тоглодог "Аандр-воорлд" гэдэг хамтлаг байна. Бүх "ДиЖэй" нар дор бүрнээ тийм амьдыг хийж чадахгүй учраас нийлээд тоглодог болъё гэж хэлж байна лээ. Өнөөх хөгжимчдийг эргүүлээд нэгтгэхийг хүссэн байх нь. Амай ахдаа дахиад талархъя аа.
AAMJILT!!!
Mongoliin zaluusiin dund huvisgal hiigeerei...

Tuesday, May 18, 2010

Биед ч, байгальд ч ээлтэй унааг бүгдээрээ сонгоцгооё

Нийслэлд 130 000 гаруй авто машин бүртгэлтэй байдаг. Тэдгээрийн 1000 орчим нь нийтийн тээврийн том оврын автобус болж байгаа юм. 500 гаруй нь бага оврын автобус/микронууд/ байдаг юм байна. Тэгээд үлдсэн нь амины, албаны, төрийн гээд том, жижиг тэрэгнүүд.
Замынхаа ачааллыг даваад гарчихлаа гэсэн дүгнэлтийг эртнээс хийсэн. Гэсэн ч гаднаас орж ирэх машины тоо нэмэгдсээр л байна. Ингэхдээ эдгээр машин нь шинэ машин ч биш 10 хүртэлх жил ашиглагдсан хуучин машинууд байх юм.
Солонгосчууд, япончууд хог хаяхаар торгууль, татвар төлдөг гэсэн. Хуучирсан машинаа хаячихъя гэсэн чинь татварт унах гээд байхаар нь Монгол гэдэг машины “хүслэн” болсон улс руу аччих боломж гарсан гэдэг. Үүнээс харахад монголчууд машин унадаг биш хог хөлөглөдөг болж байгаа юм.
Энэ хогнуудаас нүдэнд харагдах хоёр уршиг бий. Нэгдүгээрт утаа гаргана. Амьсгалах агаарыг гэр хорооллын утаа бузарласаар байхад эдгээр хуучин тэрэгнүүд бас хамжилцана. Дараагийнх нь түгжрэл үүсгэнэ. Арван жил ашиглагдсан эд анги элэгдэлд орж гэмтэх нь хялбар. Тэгээд ачааллаа даахгүй дүнсийх мэт хар замын яг голд нь эвдрээд зогсчихно. Өнөөх том автобуснууд тойрох гээд гацна. Ингээд өдрийн бухимдал өглөөнөөс эхэлнэ дээ.
Өвөлдөө хальтарч, гулгаж түгжирдэг. Ингээд гулсаж, хальтирахгүй зун цаг ирлээ, санаа амарна даа гэтэл арай үгүй юм. Түгжрэл дахиад л эхэлнэ. Тоос шороо бужигнана. Замын хажуугаар ургаастай моднууд булгарч унана, жаахан зүлэг ногоотой хөрс сийчүүлнэ. Зам засвар гээд энд тэнд хагас, хугасаар нь хаачихна. Тэгэхээр бөглөрөл, түгжрэл нэмэгдэж дагаад бухимдал, уурсал дахиад л ундарна биз дээ.
Япон улс бол Азидаа хүн амын тоогоороо /128 сая/ эхний тавд багтдаг. Гэтэл тэр улсын нийслэл Токио хотод унадаг дугуйтай хүн машинтай хүнээс зорьсон газраа 50 минутаар түрүүлж хүрдэг гэсэн баримт байдаг. Тэнд хүний ачааллаас гадна машины ачаалал асар их. Хуралд яарч яваа дарга хэрэв унадаг дугуйгаар явсан бол хуралдаа санаа амар амжих байж дээ. Харин манай Улаанбаатар хотын энэ замын эвдэрхийг тойрч, түгжрэхээс унадаг дугуй 30 минутыг хангалттай хэмнэнэ.



Унадаг дугуйчдыг Төрөөс дэмжмээр юм аа.
Өнөө үед хоёр ба түүнээс дээш ашигтай талыг харахгүй бол сайхан амьдарч чадахгүй нь. Харин унадаг дугуй хоёр ба түүнээс дээш талын ашигтай. Эрүүл мэнд талаасаа таргалалт, хөдөлгөөний дутагдлаас бүрэн сэргийлнэ. Байгаль орчин талаасаа хор хөнөөл учруулах зүйлгүй. Эдийн засаг талаасаа хямдхан бөгөөд төсөрхөн тохижуулан тоноглочихож болно. Нийгмийн оролцооны талаасаа авто замаар ч зорчиж болно, явган замаар явсан ч болно.
Байгаль орчныг хамгаалахад бидний хийж чадах ахуйн шинжтэй энгийн зүйлсийн нэг нь дугуйг сонгон хэрэглэх. Хөдөө талд наадам боллоо гэхэд машинаараа уралдан давхилдаж ногоон талыг шороон тал болгон талхалдаг. Учир нь нэг машин /дунджаар/ дөрвөн том дугуйтай. Харин унадаг дугуй хоёр нарийхан дугуйтай. Тиймээс хөрсөнд онцгой сөрөг нөлөөгүй.
Агаарыг бохирдуулахгүй, ус гатлаад гарлаа гэхэд тос, масло, шатахуун асгаж бохирдуулахгүй. Дугуйны төрөл зүйл олширсон болохоор ууланд явах, хотод явах, хурдан явах, ойр зуурдаа хэрэглэх гээд олон янзаар сонгож болно. Даган ирэх хэрэгсэл, хувцас, тоноглол нь зайлшгүй шаардагдахгүй. Хамгаалалтын малгай нь хямдхан гээд эдийн засгаар ч “холгохгүй”. Дугуйчдыг ер нь дэмжмээр юм аа. Яаж?
Хотын замаар явахад хэд хэдэн бэрхшээл бий. Зориулалтын зам, зурвас байхгүй. Авто зам, явган замаар холилдон сүлжилдэн явна. Авто машинууд дайрчих гээд шахна. Явган хүмүүс нь дайруулчих гээд шахна. Ядаж 50 см өргөнтэй зурвас гаргачих хэрэгтэй байна. Хөдөлгөөний уг дүрмэндээ унадаг дугуйтай хүмүүс хоёроос илүүгүй эгнээгээр, авто замын зорчих хэсгийн баруун талыг барьж явна гэсэн байдаг. Харин үүний дагуу явах юм бол зарим машинд дайруулах болдог.
Унадаг дугуй яагаад хэрэгтэй вэ?
Өвлийн болон хавар, намрын сэрүүн цагаар дугуй унах нь осолтой. Харин урин орсон, зуны дулаан цагт дугуй тун хэрэгтэй. Хөдөлгөөний дутагдал, хэт таргалалт гэдэг өвчин өнөөдөр олон хүн амтай улс оронд асуудал болоод байгаа. Харин унадаг дугуйг өдөртөө хэрэглээд байх юм бол энэ асуудалд санаа зоволтгүй болно.
Хятад улсын нийслэл Бээжин хот манай нийслэл шиг утаан хөшигтэй байсан гэдэг. Харин одоо бол тийм биш. Хятадууд зундаа дугуй сайн хэрэглэдэг ард түмэн гэдгийг мэднэ. Зундаа утаагүй, шороо тоосгүй цэвэр байхын утга учир нь үүнтэй нэгэн сэжмээр холбоотой. Унадаг дугуйтай зорчигчид дүрмээрээ бол жолоогоо тавьж явах хориотой байдаг. Өнөөдөр авто замын захын эгнээг бариад явж байхад тамхины цаас, шоколадны, зайрмагны уут, тамхины иш гээд эрээлжилсэн их хог харагдана. Машины жолоочдын болон тэдний хүүхдүүдийн хийж байгаа ажил. Цонхоороо хог гаргаад шидэх нь тэр хүнд энгийн асуудал. Харин дугуйтай хүн бол жолоогоо сул тавихгүй байх дүрмийн дагуу ийм болтол нь хог хаях боломжгүй.
Зундаа цэвэр цэмцгэр, цэнгэг агаартай байж үзэхээр өвөл нь ч бас тийм байж болохгүй гэж үү гэсэн бодол хятадуудад төрсөн байхыг үгүйсгэхгүй. Харин монголд зундаа ч 130 000 машины утаа, тэдгээрийн дугуйгаар үүсгэгдэх шороо тоос... Нэгэнтээ л бохир нийслэл гэсэн бодол байсаар байна.
Монголчууд дугуйг нэг хэсэг хэрэглэж байсан үе бий. Социализмын журамт, дэгтэй цаг үеэр монголын сэхээтнүүд “Украйн” хэмээх унадаг дугуйгаар хотоо сүлжин, хосоо сундлан, залуучуудын хэрэглээ болгоод байсан. Харин өнөө үед машин унахгүй бол залуу хүнд тооцохгүй болчихсон мэт, унадаг дугуй гэдэг хүүхдийн тоглоом мэтээр сэтгэж, түүндээ бүрэн итгэчихээд дугуйг мартжээ.
Унадаг дугуйн хүсэл, хэрэглээ хэн хэнд байгааг нотлох нэгэн баримт. Сүхбаатарын талбайн голд унадаг дугуй түрээслэгчид гэсэн нэгэн албан бус ажлын байр бий. Өдрийн сүүлээр тэдний хэдэн дугуй ээлж чөлөөгүй ашиглагдана. Эзэндээ ашиг авчирна. Тэдгээр дугуй яагаад өдөр бүр ээлжгүй, амралтгүй унагдсаар байна вэ? Хүмүүс унадаг дугуй унах дуртай, сонирхолтой. Харамсалтай нь нөгөө “машинтангууд”-аас санаа зовж, “хүүхдийн тоглоом”-оос татгалзаж байна.
Үнэндээ байгаль орчинд ээлтэй, морьноос ялгаагүй ашигтай энэ унаа маань спорт болох хүртлээ хөгжчихсөн. Харин тэнгэр язгуурт монголчууд маань л харахгүй өнгөрөх гээд байна.
Унадаг дугуйг ах эгч, аав ээж, анд найзууд хэрэглээгээ болгох хэрэгтэй байна. Хэн байгальдаа хайртай, хэн орчин тойрноо хамгаалахыг хүснэ тэр дугуйг сонгох хэрэгтэй байна. Хийж байгаа ажлаасаа хоцорч, хотыг бүтэн сүлжих эвдэрхий замаас татгалзаж 30 минутаар цаг хэмнэх дугуйгаа унах хэрэгтэй байна. Авто замаар, эсвэл явган хүний замаар унадаг дугуйчдад зөвшөрөөгдсөн 50 см зурвас гаргах хэрэгтэй байна. Монголчууд маань үндэсний үзэл ихтэй болохоор гадаадын дугуйг хэрэглэж гадагшаа урсах хөрөнгийг улсдаа дугуй үйлдвэрлэдэг болгож татах хэрэгтэй байна./Цахилгаанаар ажилладаг машин бүтээгээд байгаа монгол инжернерүүд, “Могул” компьютер бүтээгээд байгаа монголчууд унадаг дугуй бүтээхэд торох зүйлгүй/ Машин хэмээх эдийн засгийн гарлага, залуу хүний илэрхийлэл гэсэн төөрөгдөл, байгалийн уушги-амьсгалыг буртаглагч, машингүй бол болохгүй мэт хийрхлээс зайлсхийх хэрэгтэй байна. Унадаг дугуйг, унадаг дугуйчдыг дэмжих хэрэгтэй байна, бүгдээрээ.

Байгаль орчноо хамгаалахын тулд бид юу хийж чадах вэ?

Өөрийнхөө эзэмшлийн орон гэртээ байгаа хүн жаргалтай байдаг нь “Хажуу өрөөнд зовохоор хувийн оромжинд жарга” /Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов/ гэдэг үгтэй ижилсэнэ байх. Монголчууд ч биш гадаадынхан ч гэсэн гэр амьтай улс гэдэг нь хувийн эдлэн газраа харамлаж, хамгаалж байгаагаас нь харагддаг. Гэр амьтай гэдэг үг тэгэхээр тийм ч сөрөг утгатай үг биш байх нь. Гэр гэдэг утгыг эртний Грект "Ойкос" гэдэг үгээр илэрхийлдэг байжээ. Харин өнөөгийн экологи гэх нэр томъёо "Гэр судлал" буюу "ойкос логос" гэсэн үг байсан аж.
Тэгэхээр байгаль орчин, хүрээлэн буй орчин гэж ярьж байгаа нь ердөө л гэр орны асуудал болон хувирч байгаа юм. Монголд гэр орныг улс оронтой адилтгасан нь цөөнгүй. Гэхдээ үүрэг, зохион байгуулалт зэргээр нь жишсэн болохоос бидний хөндөж буй асуудлын адилаар зүйрлэсэн нь үгүй. Гэр өөрөө ямар нэгэн гэртэй. Гэрийн гэр бас гэртэй. Гэрийн гэрийн гэр ч гэсэн гэртэй. Гэрийн гэрийн гэрийн гэрийн гэр... Энэ мэтчилэн гэрүүд шат ахисаар ээж байгаль, эрүүл орчны түвшинд хүрэх нь.
Бид гэр амьтай улс. Орон гэрээ байнга цэвэрлэж чаддаг хэрнээ "ойкос"-оо орхигдуулчихаад байдаг. Ялангуяа шинээр баригдаж байгаа барилга, байгууламжууд. Хуучин байгууллагууд ч бас ялгаагүй. Хууль ёсоороо байгууллага бүр "гэрийнхээ" эргэн тойрон 50 метр хүртэлх талбайг цэвэрлэж, арчлах үүрэгтэй. Харин үүнд нь хяналт тавьж байгаа газар алга. Гэрээ цэвэрхэн байлгахын тулд оюутнууд бид үүнийг хийж чадна. Итгэл, дэмжлэг л хэрэгтэй.
Айдас хоёр янз
Тийм ээ, айдас хоёр янз. Алсын ба агшин зуурын айдас гэж байгаа юм. Агшин зуурын айдас нь тун аюултай. Харуй бүрийд булангийн хажуунаас хар хувцастай сүүтэгнээд гараад ирэх юм бол агшин зуур айгаад газар дээрээ зүрх нь хаагдах эрсдэлтэй.
Алсын айдас нь ч тун аюултай. Ихэнхдээ маргаашийн, ирээдүйн тохиох зүйлээс эмээж явахыг үүнд багтааж болно. Үр хүүхэд маань яаж амьдрах бол, ямар ажилд орох бол, хэр их цалин авах бол, ямар орчинд аж төрөх бол...? Энэ мэтийн санаа зовнилыг айдаст тооцож болно. Ийм айдсын үр дагавар нь галзуурал, солиорол, сэтгэцийн гажиг, мэдрэлийн ядаргаа, адаглаад л стресст байнга оруулна. Харин нэг давуу тал нь гэвэл айдсаа засах, даван туулах боломж байнга байдаг.
Дэлхий нийтээрээ айдсаараа ижилсээд байна. Дэлхийн дулаарал. "60 жилийн дараа газраас ухсан шороотой усыг булаацалдан ууна, далайн усыг цэвэршүүлдэг үйлдвэрээс бусад бүх албан байгууллага дампуурч, хамгийн өндөр наслалт 50-д хүрэхтэй үгүйтэй, эмэгтэйчүүд халзан болно. Гэмт хэрэг уснаас үүдэлтэй байж, мөнгөний оронд усыг хэрэглэж, идэх зүйлийн 80 хувийг хиймэл аргаар боловсруулж, озоны давхрага цоорсноос болж хүмүүс хувцасгүй мөртлөө арьс нь өвчилсөн байх болно". "2070 оноос бичсэн захиа" нэртэй ийм зүйлийг та олж харсан уу? Айдсыг жинхэнэ бодит байдал болтол төрүүлнэ. Дараах холболтоор ороод тэр захидлыг уншаад үзээрэй. 2070 оноос ирсэн захиа. Нэгийг бодуулна байх.
Гэхдээ энд "2020 онд төрсөн хүн "ойкос"-ыг сүйрлээс аварч чадах сүүлчийн үе байсан юм" гэж хэлэх нь тайвшруулна. Байгалийг хамгаалж чадах сүүлээсээ хоёр дахь үеийнхэн нь бид байвал яах вэ? Тэгвэл бид ямар нэгэн зүйл хийхээс өөр аргагүй юм.
Бид юу хийж чадах вэ?
Одоо бидэнд байгаа боломж модоо тарих, газар сэндийлэлтийг багасгах, агаарын хордолтыг багасгах, орчиндоо хортой технологиос татгалзах, залуу үеийнхэн гэлтгүй иргэн бүрт "ойкос логос"-ын талаарх ойлголтыг бий болгох гэх зэрэг юм. Эдгээрийг хэрэгжүүлэх боломж хэр вэ?
Тавдугаар сарын 15 мод тарих өдөр гээд багагүй модыг тариалах бэлтгэл базааж, цөөнгүй хүн мод тарьж, насныхаа буянг үйлдэцгээж байна. Гэхдээ модыг ухсан газарт суулгах төдийгөөр болчихдог зүйл биш гэдгийг санаасай, тарьсан мод бүр нь эргээд хяналттай байгаасай, сэтгэл хөдлөлөөр, байгууллагын сурталчилгаа төдийхнөөр биш ирээдүйн айдсаа дарсан, хүүхдүүддээ хөрөнгө оруулалт хийсэн буянтай ажил байгаасай. Тарих модоо сонгохдоо ч анхаардаг байгаасай. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, мөнх ногоон моддыг зөв хослуулж суулгах хэрэгтэй. Зуны сүүлээр хөвөн шиг цагаан зүйл хийсдэг нь моддыг эр, эмээр нь хослон суулгаагүйгээс үүддэг байна. Харин хөдөө орон нутагт бэлчээрийн малд тэжээлтэй, хөрсийг сэргээж, шим өгөхүйц мод, ургамлыг тарих нь зүйтэй. Жишээлэхэд, согоовор, царгас зэрэг нь боломжийн сайн ургамал бөгөөд малд ч, хөрсөнд ч ач тус ихтэй. Үнэ ханш нь өндөр биш гээд бодохоор боломжийн ургамал.
Өнгөрсөн өвлийн хор хохирол монголд хүндхэн туссан нь тодхон харагдана. Хонь хэвтээд л өгвөл босохгүй байна гэнэ. Явсаар байгаад эр ямаанууд л үлдэж. Барагдахын сүүл гэдэг ч баяжихын эх юм хэмээн найдлага тавьж сууна, хэдэн малчин маань. 42 сая толгой мал өнгөрсөн намар тоолж бүртгэсэн ч ингээд 6 000 000 гаруйг нь эргээд алдчихлаа. Буруу нь байв? Нэгдүгээрт 168 000 000 малын хөл, шийр, туурай бэлчээрийн талбайд зэрэг гишгэж, зэрэг явж байсан нь талхлалт бий болгосон. Хоёрдугаарт 42 000 000 том жижиг хошуу зэрэг идэж, зэрэг хивж байсан нь бэлчээр ургамлын даацыг хэтрүүлсэн. Гуравдугаарт 2 000 гаруй уул уурхай, газар ухах лиценз зөвшөөрөл дээр нэмээд 3 000 гаруй гар аргын "нинжа" нар усны ундаргад хайргүй, газрын хэвлийд гамгүй хандсан нь өнгөрсөн өвлийн үндэс суурь юм.
Озоны давхаргын цоорол нь ирээдүйгээс заналхийлэх нэгэн айдас. Үүнд агаарын бохирдол хамгийн түрүүнд нөлөөтэй. Агаарын бохирдол ихтэй хотуудын тоонд Улаанбаатар зүй ёсоор орно. Учир нь тэнд 130 000 гаруй жижиг яндантай гэр, байшин бий. Учир нь бүр жижиг яндантай, ихэнх нь 10 жил явчихсан 130 000 гаруй өөрөө явагч машин бий. Учир нь хамгийн багадаа 40 гаруй жил болчихсон хэд хэдэн үйлдвэр бий. Эдгээр нь бүгдээрээ утаа ялгаруулдаг. Харамсалтай нь дийлэнх нь хэвийн хэмжээнээс хол зөрүүтэй. Монголчууд бүгд гэртэй болохыг, бүгд машинтай болохыг, бүгд үйлдвэртэй болохыг хүсдэг нь нууц биш. Энэ хүсэл, хэт давралд хязгаар жишиг тогтоох юм бол агаарын бохирдол төдий хэмжээгээр багасах нь дамжиггүй.
Хуванцар үйлдвэрлэдэг мөртлөө хортой хий ялгаруулдаг техник хэрэггүй. Хог боловсруулдаг хэрнээ бохир шингэн гаргадаг бол бас л хэрэггүй. Мод боловсруулдаг байж болох ч оч хаядаг бол түймэр тавих эрсдэлтэй. Дулааны цахилгаан станцын утаа ялгаруулж дулаан боловсруулдаг технологиос зайлсхийж байна. Үр бүтээмжтэй байж болох ч гарах эрсдэл нь түүнээсээ хэд дахин илүү байх технологиос татгалзах хэрэгтэй. Амьдрал баян болохоор юу ч тохиолдож болно. Эрсдлээс хамгаалах сонгодог арга нь татгалзах юм. Харин бид яах ёстой вэ? Хүний хөгжилд нэрээр олгож байгаа 10 кг махны мөнгөөр салхин сэнс, нарны зайн цахилгаан үүсгүүрийг босгох, өөрийн улсын физикч, зохион бүтээгчдийг дэмжиж салхин сэнсийг бий болгуулах нь зүйтэй. Автомашинаас түдгэлзэж байна. Шатахуунаар ажиллаж, утаа ялгаруулдаг нь тал талын сөрөг дагавартай. Саяхан Монголд цахилгаанаар ажилладаг машин зохион бүтээсэн. Дэмжлэг байвал Монгол хүн бид бүхнийг чадна.
Манай боловсролын системд "Хүүхдүүдэд, залуу үеийнхэнд л сургах хэрэгтэй. Бид яах вэ, харьж яваа улс" гэсэн ахмадын байр суурь байнга байдаг. Энэ л аюул. Эрх чөлөөтэй нийгэм нэгэнт бий болсон бол нийтээрээ сурах, ойлгох ёстой зүйлийг ахмад үе үл тоож байхад залуу үе заавал мэдэх ёстой байж болохгүй. Нэг л хүн болохгүй бол бусад нь ч бас болохгүй байх эрх нь бий. Тэр нь өөрөө ардчиллын нэгэн шинж. Хүүхдүүдэд боловсролоор нь, залууст хэвлэл мэдээллийн хэрэгслээр, ахмад үеийнхэнд суртал ухуулгаар, дарга нараар ятгуулвал бүх нийтийн байгаль хамгаалах, "Ойкос-логос"-ын асуудал бүрнээ хэрэгжих суурийг тавьж чадна.
Бид гэрээ цэвэрлэдэг мөртлөө яагаад “гэрийнхээ гэрийг” цэвэрлэдэггүй юм бэ?
Бид ирээдүйд эмээж, стресст оролгүй ямар нэг зүйл яагаад хийж болохгүй гэж?
Бид "Ойкос"-оо хамгаалж, хайрлаж эх дэлхийгээ аврах боломжоор дүүрэн байна. Бид гэр амьтай улс.

Sunday, May 9, 2010

Хоёр хөгшин ярилцаж байна:

Төрийн эрхэнд гарчихсан хүмүүс, тэр Элбэгдорж гэж...
"Ажлаасаа чөлөө авчихсан байгаа гэж хэлэхээсээ санаа зовдог, ичдэг байж билээ. Гэтэл одоогийн хүүхдүүд өөдөөс харж, маасайчихаад ажилгүй ээ, гээд хээв нэг зогсож байх болж. Төрийн эрхэнд гарчихсан хүмүүсийн тоо хэтэрхий олон байна. Дээхэн үед 10 гаруй даргатай байхад л болоод явдаг байсан атал одоо 76 дээр нэмээд Ерөнхийлөгч. Ерөнхийлөгч Элбэгдорж гэж манай нутгийн хүү. Ээж нь хичнээн хэл амтай хүн байлаа, өөрөө ч гэсэн хонинд яваад үгэнд ордоггүй, үнэхээрийн хэнэггүй хүн байсан. Тэр чигээрээ явсаар байгаад л төрийн толгойд гараад суучихлаа даа.
Улс орны хөгжлийг үзэх минь ч өнгөрөв бололтой, хойдууд маань л яах болж байгаа юм. Хүнээ гэх сэтгэл, хамтач чанар огт үгүй болж байна. Хөдөөнөөс ирж байгаа хүнээс хүнийг нь асуухгүй байгаа мөртлөө хонь мал яаж байна гэж асуух болж. Хүнээ байж байгаа нь тэр л дээ."
Хөгшчүүд ингэж ярилцсаар буух газраа ирж автобуснаас гарлаа.
Улсыг хөгжүүлэх тухайд Их хурлынхан бодож байгаа зүйл алга аа. Хийж байгаа ажил гэж алга, хууль зохиох гэж үзэлцсээр л байх юм. Гараас гарч байгаа нь юу билээ?
Амлаж гарсан зүйлийнх нь дундаас авчихмаар юм байсан. Жишээ нь гэхэд ажлын байрыг нэмэгдүүлнэ гэсэн. Гэхдээ тэр үед асуудаг л байж, УИХ-ын гишүүд ажлын байрыг нэмэх ажил үүрэгтэн мөн үү? Тэд өөрсдөө төрийн мөнгөөр туйлж компани мэтхэнийг байгуулахгүй л юм бол ажлын байрыг нэмээд байдаг нь ч юу л бол.
Тулаан хийхдээ эмзэг цэгийг шуудхан олж, шулуухан хүчтэй цохилт өгөх ёстой. Харин ард түмний эмзэг газар улс төрчид цохилт өгч төрийн санхүүгийн урсгалыг өөрийн халаас руу чиглүүлсээр байх уу?

Friday, May 7, 2010

Хүүхдийнхээ ирээдүйд мөнгө хадгалж болох ч хүчилтөрөгч бас хадгалж болно


Аймаг, сум, баг тус бүрт 100 мод тарих жилийн аяныг эхлүүлэхээр болжээ. БОЯ, байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулдаг хэдэн ТББ хамтран эхлүүлж байгаа энэ ажлын эхлэл хамгийн их цөлжилттэй байгаа Дундговь аймгийн Өндөршил сумаас эхэлнэ гэнэ. Монгол улсын 21 аймаг 330 гаруй сумтайгаа нийлээд 350 гаруй болж байгаа юм. 35 000 мод тарих болж байна. Цаашлаад баг тус бүрт гээд үзэхээр энэ тоо дор хаяж тав дахин өснө. 190 000 ширхэг мод тарих ажил өрнөх нь. Улс орны хувьд аваад үзэхэд багахан тоо мэт.
Гэхдээ бид хэрхэн мод тарьдаг билээ?
Дээхэн үеийн жишээ ярих юм бол бид сайн мод тариалагчид байж болох. Гэхдээ тэр үеэс өнөөдөр юугаараа ялгаатай вэ гэвэл хүн бүр эрх чөлөөтэй. Тэдний сонголтоос бүгд хамаарна... Хүсвэл хийнэ, хүсэхгүй бол үгүй.Мод тарихад ч мөн адил. Тухайн цаг үед нийгмийн сайн сайхан, агуу социализм гэсэн нэгдсэн "эмээх зүйлтэй" байсан. Харин одоо бол ээжээсээ ч бараг айхгүй байгаа бие даасан бие хүмүүс байгаа шүү дээ. Тэднийг нэгтгэхэд хэцүү.
Өнгөрсөн оны хаврын сүүлчээр "Шинэ өглөө" сангийнхан нийслэлийн хойд цэг Ар согоотод томхон газарт олон хүнийг хөдөлгөж, хөрөнгө зарж төгөл байгуулах ажил өрнүүлж байсан. Гэвч жилийн дараах байдал ямар байгааг очоод харвал гонсоймоор.
Модыг авахдаа хамгийн сайн, залуухан, тэгшхэн модыг нь хайсаар яваад олж, шилж чаддаг мөртлөө тарьж суулгахдаа яагаад ийм хичээл зүтгэлтэй хандахгүй байгаа юм бол? Нүүр лүүгээ элс цацуулсан, нүд рүүгээ шороо оруулсан, арьс нь хатсан үдээрнээс ялгаагүй болох ирээдүйг их хүссэндээ юм уу? Модыг ядаж авсныхаа тал хувьтай нь тэнцэхүйц хэмжээгээр тарьж байхгүй бол дээрх ирээдүй л бидэнд ирнэ.
Тооноос чанарт шилжихийг хичээцгээе. 190 орчим мянган модыг хөрсөнд суулгахаасаа өмнө иргэдийн тархинд мод тарих цаг аль эрт болчихсон ч хэн ч юу ч хийгээгүй байна.
Сүүлийн үед Тавантолгой, Оюутолгой гэдэг асуудлыг улс төрчид ихээр ярьж байгаа болохоор хүмүүст тэр л хамгийн чухал асуудал мэт ойллого төрчихсөн мэт. Үнэндээ алт, оюу, зэс, гууль юу л байна тэр хөрсөндөө байлаа гээд бид нар өлсөөд эсвэл хатаад үхчихгүй. Харин байгаль эх маань ширгээд дуусчихвал жинхэнэ хуурайшилт, дутагдаад байсан оюуны цангаа туйлдаа хүрнэ. Сэтгэлгээний цөлжилтийн үр дүн биенд, эх дэлхийд маань халдварлана.
Мод тарьснаар асуудал шийдэгдэхгүй. Ямар модыг хаана, яаж тарих гэдгээс бас олон зүйл хамааралтай. Элсэрхэг орчинд тэсвэртэйг нь мэдээж говь нутагт, харин элсний нүүдлийг хязгаарлачихмаар модыг хангай хээрийн бүсэд, харин хангайд бол гүний усыг ихээр татаж чаддаг тийм л моддыг тарих нь зүй. Баг бүрт 100 мод гэж байхаар хашаа бүрт нэг мод гэвэл илүү үр бүтээмжтэй юм болов уу?
Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт экологи гэдэг хичээлийг онол, лекц биш харин газар хөрстэй шууд харьцдаг цаг болгох хэрэгтэй. Модоо тариад, хажуугаар нь хүнсний ногоо тарьсан ч болно. Эцэг эхчүүдийг ч бас албан байгууллагаар нь дамжуулан сургалт, семинар, лекц, илтгэлд хамруулах нь зүйтэй.
Нэг хийвэл хийсэн шиг хийе гэдэг үгийг монголчууд маань хэлдэг дээ.
Ар согоотод юу дутагдсан бэ? Мод бүхэнд хандуулах халамж. Мод бол хүнсний ногоо биш болохоор модгүй байсан газарт их л арчилгаа шаардах нь тодорхой. Шал өөр газар шилжээд ирэхээр нэг л эвгүй санагддаг. Эсвэл найзууд дундаасаа танихгүй хүмүүсийн дунд ороод ирэхээр таны хувьд хүндхэн байдал бий болно. Яг л түүн шиг мод тарихад ч бас учир бий. Хүлээцтэй, тэвчээртэйгээр хандвал модыг тарьж болно. Гэхдээ эхлээд тарих хүслийг хүн бүрийн зүрхэнд бий болгох хэрэгтэй.
Монголчуудын хувьд туудаг хэдэн малаасаа авсан шимээр аж төрдөг байсан. Нүүж явахдаа газар ургасан сонгино цоорхон зэргийг тасдаж аваад хэрэглэчихдэг байжээ. Тэр үйлдлээс нь сөрөг үр дагавар гардаггүй байсантай холбоотой. Яагаад гэвэл тухайн газарт сар жилээр суухгүй. Сайндаа л хоёр сар болоод нүүгээд явчихна. 1-2 жилийн дараа эргэж ирнэ. Тэгэхэд өнөөх цоор нь хоёр дахин их ургачихсан байна. Ургамлыг бага багаар тайраад байвал илүү хурдан ургадаг гэдэг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл бид ургуулж тарих талын туршлага багатай.
Мод тарилаа гэхэд түүнийгээ жил тойрон арчлаад байх завгүй байсан. Гэхдээ өөрсдөө байгальдаа хөнөөлгүй учраас эх дэлхий өөрийн эргэлт, урсгалаараа л нөхөн төлжөөд явдаг байсан. Ясны юм гэдэг ясны л юм шүү дээ.
Хар багаасаа мод тарьж үзээгүй, мод тарих гэдэг үг чихэнд хөндий сонсогдон цуурайтаж байгаа бол өнөө маргаашдаа мод тарих гэхгүй л байх. Харин мод тарих аргыг заана, байнга хянаж тусална, мод тарих нь танд болон гэр бүлд тань ийм ач холбогдолтой. Хүүхдийнхээ ирээдүйд мөнгө хадгалж болох хүчилтөрөгч бас хадгалж болно гэх зэргээр ухуулга хийчихвэл ч модыг тарьж өгнө дөө. Монголчууд ухуулга хийхдээ сайн улс юм хойно. Аймаг, сум, баг бүрт тарих нийт 190 000 орчим мод 2 700 000 байг гэхэд нэг саяд хүрэх ч юм бил үү.

Thursday, May 6, 2010

Ulaanbaatariin udesh



Шөнийн харанхуйд гэрэл гялалзахыг харахад
Шүлэг хэлэх шиг санагдана, хашгираан дунд
Үдшийн бүрий оддоо угтан хүлээсээр
Үлгэрийн юм шиг өдөр өнгөрнө...
Маргаашийн эхлэл өнөөдөр...

Монгол хэл соёлын өдөр


1,ШУА-ийн "Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь" 2008 он
2,Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар "Монгол үсгийн дүрмийн толь" 1983 он
3,Я.Цэвэл "Монгол хэлний товч тайлбар толь" 1966 он
4,Чой.Лувсанжав нар "Монгол бичгийн хадмал толь" 1992 он
5,Л.Болд "Монгол хэлний зөв бичих зүйн толь" 2003 он

Нилээд үү, нэлээд үү?
Нэгдүгээр тольд “нэлээд” гэдэг үгийг “Үйл хэргийн хэмжээ, үйл байдал бага бус, санаснаас арай илүү болох нь” гэсэн утгатай хэмээн тайлбарлажээ. Энэхүү “нэлээд” хэмээх үгийг “нилээд” гэж бичиж буй нь элбэг тохиолдох зөв бичих дүрмийн алдаа болно.
Монгол бичгээр энэхүү үгийг “neliyed” хэмээн бичдэг. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д мөн л нилээн гэсэн үг алга. Харин Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “нэлээд”, “нилээд” хоёулаа байна. Энэ толийг баримтлагч хүмүүс “нилээн” гэж бичдэг байж болох юм. 1966 онд гарсан энэ толь бичгээс хойш нэлээд толь бичгүүд гарсан бөгөөд тэр толиудад нэлээн, нэлээд гэж бичих нь зөв болохыг журамлаж өгчээ.
Дурьдах биш ээ, дурдах
“Сануулан хэлэх, хэлж өнгөрөх, тоочин дурсах, өнгөрснийг дурсах” гэх мэт утгатай нэгэн үгийг бид “дурьдах” болон “дурдах” гэсэн хоёр өөр хэлбэрээр бичих болжээ. Нэгдүгээр толийг үзвэл “дурдах” гэсэн байхаас “дурьдах” гэж алга ажээ. Бусад толь бичиг, тухайлбал гуравдугаар толь, хоёрдугаар толь, дөрөвдүгээр толинд дурдах гэсэн байна. Тэгэхээр “дурдах” хэмээн бичих нь зөв юм.
“Дурдах” зөв болохын учир нь монгол бичгээр бичихдээ “duradhu” гэж бичдэгээр харагдана. “Дурдах” гэсэн үгнээс “durathal” буюу “дурдатгал” хэмээх үг үүсдэг. Бид “дурьдах” гэж буруу бичиж байгаагаас шалтгаалан дуудлагын хувьд ч өөрчлөлт орж бидний ярианд иймэрхүү маягаар зөөлөн дуудагдах тал ажиглагдаж байгааг дурдъя.
“Дахь, Дах, Дахи” – Аль нь зөв юм бол?
“Хоёр дахь, гурав дахь” гэх мэтээр хэрэглэгддэг “дахь”-ийг бид “дах”, “дахи” зэргээр даруй гурван янзаар бичиж байна. Одоогийн мөрдөж буй зөв бичихүйн үүднээс чухам аль нь зөв юм бол? Энэ үгийг нэгдүгээр тольд “Эр эгшгээр амилсан тооны нэрд залгах дэс тооны дагавар” гээд “тав дахь”, “гар дахь”, “тогоон дахь” гэх мэтээр бичнэ гэжээ.
Хоёрдугаар толинд “дахь” хэмээн бичсэн байна. Мөн дөрөвдүгээр толинд “дахь” гэж байна. Харин гуравдугаар толинд аль ч хэлбэрээр нь энэ үгийг тайлбарлаагүй байх юм. Монгол бичгээр “dahi” хэмээн бичдэг бөгөөд үүнийг нь баримтлан зарим хүн “хоёр дахи” гэх мэтээр бичдэг бололтой.
Бидний буруу бичээд байгаа “дах” гэдэг нь хүйтний улиралд хувцасны гадуур үсийг нь гадагш харуулан өмсөх арьсан хувцсыг бичих хэлбэр бөгөөд монгол бичгээр “dahu” хэмээн бичнэ. Бас “дахи” хэмээн бичиж байгаа нь ч буруу болох ба ёстой Арго багшийн яриад байдаг бидний бүхий л үйл хэргийг даадаг, хийдэг гэгддэг “Дахи” бурхныг нь ингэж бичих байх.
Шавж шавна, шоргоолж шургана
Зуны үдэш хаа нэгтээ хурц гэрэл туссан газруудад хар цох, цагаан эрвээхэй шавааралдсан байх нь нэн элбэг тааралддаг. Эдгээр шавааралдсан цох, эрвээхэй зэрэг далавчтай далавчгүй жижиг амьтад нь бүгд шавжийн төрөлд багтана. Нэгдүгээр толинд энэ үгийг “Үе хөлтний хүрээний нэг анги, олонх нь далавчтай, биеийн галбир, өнгө, амьдрахуйн хэлбэрээр нэн олон янз” гэжээ.
Сүүлийн үед “шавж” гэхийг “шавьж” гээд буруу бичиж, мөн бичихийн хажуугаар ингэж дуудаж хэвшсэн байна. Шавж гэдэг маань шавааралдаж амьдардаг амьтан билээ. Үгийн гарлынхаа хувьд ч монгол хэлний “шавах” гэсэн үгнээс гаралтай бөгөөд монгол бичгээр шавжийг “шибажи” хэмээн бичдэг. Мөн монгол бичгээр “шавах” гэдгийг “shibahu” хэмээн бичсэнээс шавж хэмээн бичих нь зөв болох нь тодорхой харагдана. Шавж гэдэг үг нь нэг, хоёрдугаар толинд аль алинд нь байна. Харин 1992 онд хэвлэгдсэн Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал толь”-д “шавьж” хэмээн буруу бичсэн байх юм. Тэгэхээр “шавьж” биш “шавж” хэмээн зөв бичих учиртай.
Дашрамд сонирхуулахад, монголчууд бидний бахархал болсон монгол бичиг маань үгийн гарал, үгийн утга учрыг бидэнд ухааруулах, нээн харуулах талаасаа гайхамшигтай билээ. Бидний сайн мэдэх шоргоолж хэмээх шавжийн нэр ямар учир утгатай болох нь монгол бичгээр дурайтал тодорхой харагддаг. Монгол бичгээр шоргоолжийг “shirgulji” гэж бичдэг, энэ үгийн үндэс нь “shirguhu” буюу “шургах” юм. Өөрөөр хэлбэл шоргоолж нь ямар нэг юмны доогуур шургаж амьдардаг шавж юм.
Хойт буруу хойд нь зөв
Хойт Америк гэж бичсэн байх юм. Хойд гэдэг зүг чиг заасан үг маань яалаа???
Нэгдүгээр толь бичигт “хойд” гэдэг үг нь “Умар, ар тал, дараа /хойд үе гэх мэт/, ирээдүй /хойдыг бодох/” гэх мэтээр тайлбарлажээ. Мөн “хойт” гэсэн үг байх авч “хойд”-ыг үз гэжээ.
Харин гуравдугаар, дөрөвдүгээр толинд “хойд” гэдэг нь монголын нэгэн овгийн нэр гээд “хойт” гэсэн хэлбэрт зүг чиг, ар тал гэх утгыг зааж өгчээ. Тавдугаар толинд утга оноож, оруулаагүй аж. Гэтэл хоёрдугаар толь бичигт “хойд” гэж байхаас “хойт” гэж алга. Я.Цэвэлийн, Ц.Дамдинсүрэнгийн толь ингэж хоорондоо зөрөхөөр Монгол бичиг рүүгээ хандахаас өөр аргагүй. Зүг чигийг “hoidu”, харин овгийг “hoid” гэж бичдэг. Одоо хэрэглэж буй шинэ үсэгт хоёуланг нь хойд гэж бичих ч утга өөр байх юм. “наад”, “цаад” гэх зэрэг ойролцоо үгсийг аваад үзэхэд хэрэв “хойт” гэж бичдэг байсан бол “наат”, “цаат” зэргээр буруу болох учиртай.
Эдгээрийг http://borolzoi.blogmn.net/ хаягаас авсан юм шүү. Тун хэрэгцээтэй зүйл гаргасанд нь талархаж байна шүү.



Харин доорх бичвэр бол номын эхлэл хэсэг юм шүү. Би яг үг үсэг, цэг таслал үлдээлгүй хуулж бичсэн. Ном гэхэд аймар их алдаатай. Б.Баттөгс "Хүний нөөцийн менежмент" УБ 2008 гэсэн цэнхэр ном байна лээ. Редактор нь Докторын цолтой хүн байсан гээд бодохоор эргэлзмээр... Та нар алдааг нь засаад редакторлацгаагаарай...

Өмнөх үг
Өнөөгийн зах зээлийн эдийн засгийн системд аж ахуйн нэгж байгууллага хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр болон бодлогыг боловсруулснаар байгууллагын боловсон хүчний ур чадвар, мэдлэг ур чадварыг нээн илрүүлэх, чадварлаг, зөв ажил горлигчийг олж авах, зах зээлд өрсөлдөх чадварыг, дээшлүүлэх ач холбогдолтой. Одоогийн аж ахуйн нэгж байгууллагын бодлогын залгамж холбоо алдагдаж, ингэснээр зах зээлд өрсөлдөх чадамжаа алдаж сөрөг үр дагвар гардаг. Аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн менежер нь зөвхөн ажил горлигчдыг ажилд аваад, ажилаас халах тушаал гаргах, ажлыг хийж байгаа нь маш харамсалтай байна. Удирдагч хүн ажилтнуудаа зөвхөн тушаал өгөх биш харин тэдний хүчийг нэгтгэн нэг зорилгод чиглүүлэх, авъяас чадвараа нээхэд нь туслах, шинээр сэтгэгчийг бий болгох таатай орчныг бүрдүүлэхэд ихээхэн анхаардаг байх ёстой. Өнөөгийн 21-р зуунд байгууллагууд Зөв хүн бол, бидний хамгийн чухал хөрөнгө, хувийн сахилгатай, арчилгаа шаардлагагүй хүмүүсийг ажилд аваад, хүнийг нь биш системээ тойруулж хүнээ бүрдүүлж хөгжүүлэх хэрэгтэй.
Энэхүү ном нь Хүний нөөцийн менежмент, Банкны нягтлан бодох бүртгэл, хуулийн эмхтгэл гэх мэт хичээлүүдийг нэгтгэн, онол арга зүй, практтиктай хослуулан гаргаж байна. Нийт боловсон хүчин болон оюутан залуус, уншигч та бүхэнд толилуулж байна.
Нэгдүгээр бүлэг
Хүний нөөцийн онол арга зүй
Судлах зүйл

1.1 Байгууллагын үндсэн бодлого
1.2 Хүний нөөцийн тогтолцоо
1.3 Хүний нөөцийн төлөвөлөлт
1.4 Ажлын байрны шинжилгээ ба тодорхойлолт
1.5 Хүний нөөцийн бүрдүүлэлт

1.1 Байгууллагын үндсэн бодлого

Юу гэхээсээ илүү хэн гэдгээс эхэлбэл өнөө буй ертөнцөд илүү хурдан зохицож чадна. Хэрвээ бид хүмүүсээр багаа бүрдүүлсэн бол хүмүүсээ яаж идэвхжүүлэх, яаж удирдах гэсэн асуудал үгүй болно. Баг буруу бол чиглэл хичнээн зөв байсан ч амжилтанд хүрч чадахгүй. Агуу санаа агуу хүмүүсгүй бол бүтэлгүй байдагтай агаар нэг. Хаашаа явахаа тогтохоос өмнө, зөв хүмүүсээр багаа бүрдүүлэх, буруу хүмүүсийг үлдээх. Хүнтэй холбоотой асуудалуудыг анхааралынхаа төвд байлгах, ажиллагсдыг үндэслэлгүй, бодолгүйгээр халах, ялангуяа хүнд үед нь хөөх, ажлаас нь халах нь хамгийн бүдүүлэг явдал юм.
Бид хамгийн чадварлаг багийг бүрдүүлнэ.Хамгийн чадвартай хүмүүс нь өөрийн албан тушаалын талаар санаа зовох шаардлагагүй байдаг.
Эргэлзэж байвал ажилд авахгүй байх. Компаний төлөвлөлтийг тодорхойлж байгаа зүйл нь зах зээлийн технилоги өрсөлдөөн, юуний өмнө бүх зүйлсээс хамгийн дээгүүр тавигдах нь хангалттай сайн хүмүүсийг олж авах цаашид тогтвортой байлгах чадвар юм. өөрийн хамгийн сайн хүнээ хамгийн том асуудал дээр биш хамгийн том боломжинд дээр тавь.
Асуудлуудаасаа салахийг хүсэж байвал онц хүмүүсээсээ битгий сал. Энэ бол амжилтын нууцын нэг юм. Мөн хамгийн сайн хүндээ сайн суудлыг бий болгох нь чухал яаж идэвхжүүлэх биш хэнийг идэвхжүүлэх нь чухал юм. урамшуулал сэдэлжүүлэх нь чухал, Буруу хүмүүсийг сайн зан үйл гаргуулахын тулд урамшуулал сэдэлжүүлэлт байх ёсгүй зүйл юм.
Сайн хүмүүүсийг сайн суудалд суулгаад цаашид тогтвортой байлгахад урамшуулал, сэдэлжүүлэлт байх ёстой.
Зөв хүн бол бидний хамгийн чухал хөрөнгө, хүмүүс хамгийн чухал хөрөнгө гэсэн тогтсон хэллэгээс татгалзах шилдгийн шилдгүүдэд шилжих үед хүмүүс хамгийн чухал хөрөнгө биш, харин зөв хүн хамгийн үнэтэй хөрөнгө юм. Хувийн сахилгатай арчилгаа шаарддаггүй, хүмүүсийг ажилд аваад хүнийг нь биш системийг нь арчилах явдал юм.
Бид юунд хамгийн шинэ нь байхаа, юуг хамгийн шинийг чадахаа мөн хамтарч бэрхшээлийг давах, бодит биелэл болгох хувиарлах, тэмүүлэлээ онцлон тодоруулах хэрэгтэй.
Бодит бүтээмж=Зөв хүн+Идэвхжүүлэлт

СГЗ, Сэтгүүл Г.Золжаргал ахтай уулзлаа




Манай сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим улсдаа нэртэйсэн. Саяхан Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал ах нэг, гуравдугаар ангийн оюутнуудтай уулзсан юм. Тэрээр ирээдүйд сэтгүүлч болох бидэнд нэгэн зүйлийг долоо болгон захиж байсан юм. Тэдгээр нь Англи, Орос, Хятад, Герман, Франц,Испани, Монгол хэл бичгээ сайтар судалж, гарамгай сурахыг захив.
Яагаад гэвэл сэтгүүлчид төслийн ажил хийх боломж маш их байна гэнэ. Гэтэл мэргэжлийн сэтгүүлчид тэр ажлыг нь хариуцаад авч арай л чадахгүй байгаа юм. Хэдий сэтгүүл зүйн тухайд боломжийн ойлголт, чадвартай боловч хэлний асуудал "таг". Франц хэл гэнэ, Япон хэлээр гэнэ, Никарагуа улсын хэлээр ч байсан сайн ярьдаг эсвэл харилцдаг сэтгүүлчтэй бол ажлыг ундаргахаар зэхсэн төсөл олон байна.
Нэгэнт сэтгүүлчид маань чадахгүй болохоор хуульчид, олон улсын харилцааныхан гэх зэргийн мэргэжлийн хүмүүс тэр төслийг шүүрэн аваад байна гэнэ.Тэдэнд байдаг том дутагдал нь сэтгүүл зүйн шаардлага хангасан мэдээлэл хүргэх тал дээр асуудалтай тулгардаг юм байна.
Г.Золжаргал ахыг ойроос харахад ТВ-ээр гардагаасаа хавьгүй дөлгөөхөн, намбалаг хүн байсан юм. Тэрээр хэл сурахыг захихдаа өөрийн нэгэн түүхийг ярьсан юм.Хэрэв чамд дурласан бүсгүйгээс чинь өөр хэлээр захиа ирэх юм бол чи тэр хэлийг сурахыг маш их хүсээд зогсохгүй түргэн сурна гэнэ. Учир нь онцгой нөхцөл, зүрх, сэтгэл, тархинаас нь хүсэл оргилж байгаа болохоор...
Өөрөө герман бичигтэй цамц өмссөн бөгөөд Герман хэлийг багадаа сурсан гэнэ. Яаж гэвэл үнэхээр их шүтэн биширч байсан хөл бөмбөгийн багийнх нь зурагтай мэдээлэл нэг герман хэл дээрх сонин дээр гарч. Толь аваад тэрийгээ нухаж суусаар анхны хэдэн үгээ цээжилж, мэдсэн гэнэ лээ.
Нэг цаг 30 минутын ярилцлагын дараа тэрээр дөрөвхөн долоо хоногийн өмнө бүтээсэн "Говийн Охид" баримтат киногоо үзүүллээ. Тэр бол ахуй амьдрал, нийгмийн сэдэвт баримтат кино хийдэг уран бүтээлч гэж өөрийгөө хэлж байсан. Үнэхээр ч тийм байхаас аргагүй уран бүтээлч юм. Залуу сэтгүүлчдийг чадахаараа дэмжиж ажилладгаа илэрхийлсэн юм. Эцэст нь "Хожим үзээд ийм байсан юм байна гээд гайхаж, дуу алдуулахуйц баримтат кино хийхийг хүсдэг. Өнөөдөр байгаа амьдрал чинь ирээдүйд өөрчлөгдөнө. Түүхэн амьдралыг л сануулах гэж баримтат кино хийдэг" гэдгээ илэрхийлж байсан юм.

Оюутнууд ажиллах хүчин байж болох уу?

"Хүний хөгжлийн сан"-аас 70 000 төгрөг олгох дэвтрийг 3 000 000 хувиар хэвлэсэн. Ерөөл билэгтэй юм гээд улсынхаа нийт хүн амыг 3 000 000-аар тооцоод үзэх юм бол оюутнууд маань 5,4 хүртэлх хувийг эзэлж байх юм. Улс орны хувьд аваад үзэх юм бол багахан хувь мэт байгаа биз?
Гэтэл монголын аймгуудын хүн амын дундаж нь 50 000 гэж үзвэл хангалттай гурван аймгийн оршин суугч, иргэдтэй тэнцээд ирж байгаа юм. Баруун гурван аймаг, эсвэл зүүн гурван аймаг гэх мэтээр ярьдаг даа, бид. Аймгийн иргэд нь өөр хоорондоо харилцаад аж төрж, амьдралаа залгуулан явдаг.
Оюутнууд маань хэн билээ? Энгийн нэгэн иргэн шүү дээ. Гэтэл тэднийг хүн биш оюутан гэж үзэх нь холгүй байна.Оюутан гэдэг нэр нь өөрөө оюун ухааныг илэрхийлнэ. Тэгэвч тэднийг тэнэг, хэнэггүй, маанаг мэтээр дүгнэгсдийн үнэр захын нэг автобусан доторх уур амьсгалаас л сэнхийж байна.
Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог хясмаар нэгэн үнэн байна аа. Согтуу оюутан гуйвж харагдвал "Энэ оюутнууд уу!" гэнэ. Уушийн газар, кафены үүдэнд тамхилж зогсоо залуусыг хараад "Энэ оюутнууд уу!" гэнэ. Гудамжаар инээлдэн, шуугилдан явахад мөн л "Энэ оюутнууд уу!" гэнэ дээ. Гэтэл би гэдэг оюутан архидаагүй, агсамнаагүй, тамхилаагүй, танхайраагүй шүү дээ...
Авгай авч, тусдаа гарахгүй, зөнөг царайлчихаад гэж хүмүүс яншицгаана.Яг үнэн хэрэгтээ юусан билээ гэхээр өөрсдөө гэрээсээ явах тухай ойлголтыг үртэс ч үлдээлгүй устгачихсан шүү дээ.Яаж гэж үү? Хүүхэд байхдаа 200 төгрөг бариад баярлан дэлгүүр гүйдэг байлаа. Учир нь тэрнээс том мөнгө байдаг ч хэрэглэх "толгой" байсангүй. Тоглоом авлаа ч гэсэн өдөртөө бүрэн тоглох эрхгүй. Хувцасаа өөрөө сонгож, өөрийн хүсэл мөрөөдөл, өөрийн гэсэн орон зай, орчноо бий болгох боломжийг өгсөнгүй. Үргэлж дайран, довтолгон орж ирээд наадахаа орхи гэх "тушаал" буулгана.Гэртээ тогтохгүй хаагуур тэнээд байгаа юм бэ? гэж загнана. Гэртээ харихгүй энд юу хийж байна аа? гээд л зэмлэнэ. Гэрээсээ холдохын аргагүй. Аягүй л бол загнах байлгүй...
Оюутнууд ажил хийж чадахгүй гэж үү???
Бүтэн гурван аймгийн хүмүүс ажилгүй байх юм бол юу болох вэ? Өлсгөлөн, бослогон, дайралтууд эсвэл зүгээр л дампуурал. Бүх талын дампуурал эдийн засаг, эрүүл мэнд, хоол хүнс, дэд бүтэц хүртэл хэрэггүй болно. Гэтэл тэд өөрсдөө бол чадах л зүйл. Хичээлийн хажуугаар ажил хийхийг хэн хэн нь л хүсдэг. Гэвч олддоггүй л болохоос.
Оюутнуудаар яагаад ажил хийлгэж болдоггүй юм бэ?
Нэгэнтээ оюутнууд бол мэргэжилтэн болж гарна. Харин ажил олгогчид өөрсдийн дөрвөн жилээс цаадахыг харсан бодлогоороо оюутнуудыг дэмжих хэрэгтэй. Дөрвөн жилийн дараа тэднийг төгсөхөд юу ч болж мэднэ шүү дээ. Дундаж маягаар жишээлээд үзье.Таны бүх ажилтан гэнэт өвдөөд, өрөнд ороод, ажлаасаа гараад, эсвэл хөдөө яваад та ганцаараа үлдлээ гэж бодъё. Хэрхэн ажлаа үргэлжлүүлэх вэ?
Хэрэв та өөрийн байгууллага, ажлын газрын дэргэд оюутнуудыг хямдхан ажиллуулдаг жижиг цех маягийн байгууламжтай байсан бол дээрх тохиолдолд алзахгүй, бүү ай. Яагаад гэвэл тэд орлогч байх болно.
Хүний нөөцийн менежмент гэж нэг зүйл бий. Өөрсдийн ажилтныг хамгийн үнэтэй хөрөнгө гэж тооц гэсэн онол түрэн гарч ирсэн. Та ажилтнуудаа сайтар зохион байгуулж чадахгүй бол харамсалтай нь ганцаараа хоцорч, хаалгыг тань дампуурал тогших нь.
Менежмент гэснээс ажилтнуудаа сэдэлжүүлэх, идэвхжүүлэхийн тулд тэднийг урамшуул. Сайшаа магт, гэхдээ мэдээж өгөөжтэй, хүртээлтэй байдлаар.
Оюутнуудыг авч ажиллуулахдаа үндсэн сайн ажилтандаа дөрөв хоногийн амралтын өдөр гаргаж өг. Эргэж орж ирээд хичнээн эрч хүчтэй ажиллах бол. Ажлынхаа хуучин урсгалыг илүү эрчимжүүлэхийг ч үгүйсгэхгүй.
Оюутнуудыг ажиллуулах боломж
Суралцаж байгаа л бол мэргэжилгүй гарна, төгсөнө гэсэн ойлголт байхгүй. Нөгөө дөрөв хоног амраад ороод ирсэн ажилтандаа оюутнуудад туслахыг санал болго. Тэднийг сайн сургах нь эргээд өөрийг нь амралт авах боломжийг бий болгоно гэдгийг ойлгуул.
Нөгөө талаас таны удирдлага дор боловсорч байгаа оюутан төгсөөд танайд л ажилд орохдоо эргэлзэхгүй байх нь. Ингэснээр та мөнхийн эргэх холбоог бий болгож чадна.
Оюутан бид мөнгө олохын төлөө ажил эрж байгаа нь үнэн боловч ихэнхдээ мэргэжлээрээ дадлагажиж, түүгээрээ бага ч атугай мөнгө олохыг эрмэлздэг. Учир нь дуртай мэргэжлээ сонгосон юм чинь дээ.

Monday, March 1, 2010

Залуу Элч сэтгүүлч оюутны клубын танилцуулга

Клубын алсын хараа:Эх хэл соёлоо эрхэмлэн дээдэлж, сэтгүүл зүйн үүрэг зарчмын дагуу хүн бүрийг мэдээллээр хангах, манлайлагч Залуу элчүүд болох.

Клубын уриа: Цаг хугацаанаас өрсөж ертөнцийн чимээг түгээнэ
Клубын зорилго: Сэтгүүл зүй сонирхогч оюутнуудын хүсэл, сонирхолд үндэслэсэн нэгтгэл байж, өөрсдийгөө дадлагажуулан суралцаж хөгжихийн зэрэгцээ бусдыг мэдээллээр хангаж, идэвхитэй үйл ажиллагаанд уриалагч эрч хүчтэй хамт олон байх.

Клубын зорилтууд:
- Мэдээллийн самбарыг байнгын ажиллагаатай байлгаж, МУИС-ийн нийслэл дэх нийт оюутны талаас илүү хувьд таниулах.
- Клубыг мэдээллээс өөр салбарт ангилж, үйл хэрэг гүйцэтгэгч хамт олон болгох.
- Сургалтын чанарт холбогдох байгууллагаас хийсэн дүн шинжилгээнд тулгуурлан анализ хийж оюутнуудад хүргэх.
- Албан ёсны байгууллагуудтай хамтран ажиллаж тэднээс дэмжлэг авах.
- Сургуулиа тохижуулахад хувь нэмэр оруулж, дотоод орчинг суралцахад таатай болгох.

Клубын зохион байгуулал
Клубын гишүүнчлэл нээлттэй, сайн дурын байх бөгөөд бүх гишүүд тэгш эрхтэй байна. Ахлагч нь тодорхой үйл ажиллагаанд удирдахаас бусад үед гишүүдтэйгээ адил эрх үүрэгтэй байна. Клубын зохион байгуулалд шаардлагатай албыг хурлаар шинээр оруулж, татан буулгаж болно.

1. Ахлагч/тэргүүн/ Б.Ганбилэг
2. Цаг бүртгэл хариуцсан гишүүн Т.Жанерке
3. Нарийн бичгийн дарга Д.Идэржаргал
4. Харилцаа холбооны алба Э.Хулан


Клубын дүрэм журам
- “Залуу Элч” клуб нь МУИС-ийн оюутан конгресст харъяатай, МУИС-ийн клубуудын зөвлөлд гишүүн клуб.
- Сэтгүүл зүйн клубын бүх үйл ажиллагааг сэтгүүлчийн үүрэг, зарчим, ёс зүйд нийцүүлэн хэрэгжүүлнэ.
- Аливаа үйл ажиллагаанд ардчиллын зарчмыг баримтална.
- Клубын хамт олон өөрсдийгөө хөгжүүлэхийн төлөөх шинэлэг үйлсийг санаачлан хэлэлцэж байна.
- Нийт оюутнуудын дунд зохиох үйл ажиллагааг өргөжүүлэн шинэчилж байна.
- Нэг гишүүн хамт олондоо, нийт нь нэгж гишүүндээ ахиц олгохын төлөө байнгын боломж эрэлхийлэгч, хайгуулч байна.
- Гишүүдээс оруулж байгаа бүх л шинэлэг санаачлагыг нийт гишүүдийн олонхиор /70%/ хэлэлцэн батална.
- Аливаа үйл ажиллагааг олонхиор баталсны дараа гардан гүйцэтгэх багийг бүрдүүлэн томилж, гүйцэтгэх үүрэг, даалгаврыг тодорхойлно.
- Нийт гишүүдэд үйл ажиллагаа бүрийг дүгнэсэн амжилт ба дутагдлын болон санхүүгийн тайланг байнга хийж байх.
- Клубын гурав хүртэлх гишүүнийг идэвхи чармайлтыг нь хэлэлцэн урамшуулна.
- Гишүүдийг урамшуулах зорилгоор хуримтлуулах санд сар бүрийн эхний хурлаар 1000 төгрөг хураалгадаг байна.
- Цагийн менежментийг гишүүн бүрт хэвшүүлж, товлосон цагаасаа шалтгаангүйгээр хоцорвол бусдыгаа хүндэтгээгүй гэсэн үндэслэлээр хариуцлага тооцох. Хоцорсон гишүүн өөрийн авъяасыг нээн харуулах, олны өмнө нүүр хагарах, мэдээлэл өгөх гэх мэт арга замаар.
- Хурлаар шинэлэг шийдвэр гаргах боломжтой байх бөгөөд шинээр оруулах асуудлыг нухацтай хэлэлцэж, үр дүнг нэмэгдүүлнэ.
- Хурлыг Лхагва гариг бүрийн 16 цаг 30 минут, Баасан гариг бүрийн 13 цагт YARD ТББ-ын сургалтын өрөөнд хийж байх.
- Хурал хэлэлцүүлэг нь зөвхөн яриа, хурлын тэмдэглэл төдийхнөөр цаасан дээр хоцрох биш ажил хэрэг болгож, үр дүнг үргэлж нэгнээсээ шаарддаг байх.
- Дараагийн хурлаар хэлэлцэх асуудлыг хурлаасаа тодорхойлдог байх.
- Гишүүдийг адил, тэгш эрхтэй байлгах үүднээс дараагийн хурлыг удирдан явуулах хүнийг хурлын төгсгөлд сонгож байх.

Клубын үйл ажиллагаа
- Клубын үндсэн үйл ажиллагаа нь өөрсдийгөө хөгжүүлэх, бусдад мэдээлэл хүргэх үүднээс мэдээллийн самбарыг ажиллуулах
- МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхим, ХХЗЭ ТББ-ын хамтран гаргадаг “Залуу Элч” сэтгүүлийг ажиллуулах
- Оюутан залуусын дуу хоолой, үзэл бодлын гүүр байхын тулд холбогдох ажлыг зохион байгуулах \Харилцах хайрцаг\
- Оюутнуудын дунд байнгын тэмцээн, уралдаан, өрсөлдөөнийг бий болгосон үйл ажиллагаа явуулах
- Тэнхимийн оюутнуудад зориулсан блог ажиллуулах
- Гишүүдийн хөгжилд хувь нэмэртэй ажлуудыг зохион байгуулах

Залуу Элчүүд Мэндчилж байна

Байгуулагдаад нэг сарын хугацааг үдээгүй байгаа бидний хувьд зохион байгуулалаа хийж дууслаа. Сэтгүүл зүйн ухааны онолыг, дадлагын хичээлийг илүүгээр судлах гэсэн хүсэлдээ тулгуурлан бид нэгдэлээ байгууллаа. Клубын маань гишүүнчлэл сэтгүүл зүй сонирхдог хэн бүхэнд нээлттэй, сайн дурынх байх бөгөөд та алс холоос бидэнтэй нэгдэхэд таатай хүлээн авах болно.

Улс оронд дөрөвдөгч засаглалын үүргийг гүйцэтгэж, ард олны дуу хоолой байр суурийг төрийн удирдлагад хүргэдэг гүүр болдог үүднээсээ бид өнөөдрөөс энэ ажилдаа илүү их дадлагажихгүй бол, өөрсдийн санал санаачилгыг ажил хэрэг болгохгүй бол дипломоо гардан авсны дараанаас сэтгүүлч болох юм шиг сэтгэвэл их цаг, боломжийг алдахад хүрэх нь. Тийм ч учраас өнөөдөр таны нүдний өмнө буй энэ бичвэрийг тэрлэн суугаа бид яг одооноос сэтгүүлчдийн тогоонд өөрсдийгөө шахан оруулахаар эрмэлзэж байна.

Нийгмийг цэвэршүүлэх нь хүн бүрийг хөгжүүлэх, хүн бүрийг хамгаалахтай эргээд холбогдож болно. Тэр ч утгаараа танд, таны гэр бүлд, ойрын хүрээнийхэнд, хамт олонд тань хандсан үйл ажиллагаагаа бид хийх болно. Эхлэл нь харин энд, бидний нэгдэж буйн утга учирт бий. Уншигч танд сайхан бүхнийг амлаж чадахгүй ч хамтран ажиллахад хэзээд бэлэн байхыгаа илэрхийлье. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх орон хаана оршдог вэ гэдэг асуултыг олон удаа сонссон байх. Хариултыг нь ч бас олон янзаар сонссон биз. Харин "Та эх орныхоо төлөө юу хийсэн бэ?" гэдэг асуулт, түүний хариултыг хэр их сонссон бэ? Эх нутгийнхаа төлөө сэтгэлээ чилээхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй. Залуу Элчүүд тантай хамт байх болно. Баярлалаа ;)